70 хүртэлх сая төгрөгийн тэтгэлэг авах 29 хүүхдийн нэрсийг зарлалаа. Энэхүү нэрсийн жагсаалтад Багануур дүүргийн ИРгэн Ганзоригийн Нарантуяагийн хүү багтсан байна.

2015-01-30 12:55:08 | 1250 | 0


Монгол Улс гурван сая дахь иргэнээ өлгийдөн аваад удаагүй байна. Гурван сая дахь иргэнээр Өмнөговь аймгийн Даланзадгад хотод мэндэлсэн Х.Монголжин охин тодорсон билээ. Өчигдөр “Монгол Улсын 3 сая дахь иргэн, түүний чацуутныг тодорхойлох, тэднийг угтах, алдаршуулах ажлыг зохион байгуулах” үүрэг бүхий комисс хэвлэлийн бага хурал зарлаж, аймаг, нийслэлийн дүүрэгт мэндэлсэн 29 чацуутныг мөн адил 70 сая  хүртэл  төгрөгийн  үнэ бүхий орон сууц буюу түүнтэй тэнцэх хэмжээний мөнгөн шагналаар шагнах болсноо мэдэгдсэн. “Гурван сая дахь иргэн, түүний үе чацуутнуудыг алдаршуулж, мөнгөн тэтгэлгийг ирэх сарын 10-ны дотор олгох ажээ. Энэхүү нэрсийн жагсаалтад Багануур дүүргийн иргэн Ганзоригийн Нарантуяагийн хүү багтсан байна.

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Фото мэдээ

Ямар нэгэн мэдээлэл олдсонгүй!
Ямар нэгэн санал асуулга алга байна