Дүүргийн анхан шатны 3 дугаар шүүхийн 35 жилиййн ой угтан зарлаж буй
“Шүүх ба олон нийт” сэдэвт илтгэлийн уралдаан
Зорилго:
Иргэдийн мэдлэг, шүүхэд хандах хандлагын түвшинг өөрчлөх, хөгжүүлэх, шүүх иргэдийн хамтын ажиллагааг дээшлүүлэх, шүүхийн байгууллагын үйл ажиллагааг сурталчлахад оршино.
Уралдааны удирдлага, зохион байгуулалт
Дүүргийн анхан шатны 3 дугаар шүүхийн 35 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсэг, шалгаруулалт хийх комисс.
Уралдаанд оролцогчдод тавигдах шаардлага:
18-аас дээш настай иргэн бүрт нээлттэй.
Хугацаа:
Уралдааныг 2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс 2-р сарын 11-ны хооронд зохион байгуулна.
Материалыг хүлээн авах хугацаа:Уралдаанд оролцох бүтээлийг Шүүхийн тамгын газрын мэдээлэл лавлагааны ажилтанд 2015.02.06-ны дотор ирүүлнэ. Оролцогч биечлэн илтгэнэ. Оролцогч өөрийн овог нэр, сургууль, хаяг, харилцах утсыг бүтээлийн хамт бичиж ирүүлнэ.
Шалгаруулалт: ажлын хэсэг уралдаанд ирүүлсэн илтгэлүүдээс урьдчилан шалгаруулалт хийж шилдэг 10 бүтээлийг 2015.02.11-ний өдрийн 10 цагт Шүүхийн Тамгын газар дээр 2-р шатны шалгаруулалтанд оролцуулна.
Бүтэээлд тавигдах шаардлага:
Өөрийн ойлголтыг оновчтой, зөв, чөлөөтэй, уран бүтээлчээр асуудал дэвшүүлж, шинэ санаа төрүүлж, илэрхийлэх байдал, илтгэх ур чадварыг харгалзана. Илтгэх хугацаа 10-15 минут.
Шагнал урамшуулал:
Бүтээлийг 1-3 байр эзлүүлж, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулна. Шалгарсан илтгэлийг ойн үеэр нийтэд сурталчилж, байгууллагын сайтад байршуулна.
1 дүгээр байр- Нэг: өргөмжлөл 100.000 төгрөг
2 дугаар байр- Нэг: өргөмжлөл 80.000 төгрөг
3 дугаар байр- Нэг: өргөмжлөл 60.000 төгрөг
ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИС
Сэтгэгдэл үлдээх