Жил бүр сар шинийн баярыг тохиолдуулан нийслэлийн дүүргүүд цагаан сарын үзэсгэлэн худалдааг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил Багануур дүүрэг сар шинийн баяр угтсан өргөтгөсөн худалдааг жил бүр зохион байгуулж бизнес эрхлэгчдийнхээ борлуулалтыг дэмжих, иргэд хэрэглэгчиддээ нэг дороос хямд үнээр цагаан сард зориулсан бараа бүтээгдэхүүнээ худалдан авах боломж олгодог.
Тиймээс Цагаан сар 2015 өргөтгөсөн худалдаагаар та бүхэн мах, ууц, сүү айраг цагаан идээг дүүргийн Д.Нацагдоржийн төв талбайгаас,хэвийн боов, чихэр, үндэсний хувцас зэрэг бараа бүтээгдхүүнийг “Баянгол” худалдааны төвийн 1, 2 дугаар давхараас 2015 оны 02 дугаар сарын 07-17 –ний өдрүүдэд худалдан авах боломжтой юм байна.
Сэтгэгдэл үлдээх