Багануурын уурхайн 100 сая дахь тонн нүүрсийг олборлолоо

2015-02-10 11:36:59 | 1434 | 0


Багануурын нүүрсний уурхай 100 сая дахь тонн нүүрсээ  2015 оны 02-р сарын 09-ны 12:09 минутанд олборлолоо. Энэ өдөр дүүргийн Төр захиргааны байгууллагын зүгээс хүндэтгэл үзүүлж, Багануур ХК -ийг дүүргийн "Хүндэт өргөмжлөл"-өөр шагналаа. Мөн О.Цогхүү, Т.Ганболд нарыг "Багануур дүүргийн хүндэт иргэн"-ээр батламжиллаа.
 
Багануурын уурхай нь Нийслэлийн нүүрсний хэрэгцээний 70 орчим хувийг дангаараа бүрдүүлдэг. Уурхайгаас нийслэл рүү хоногт дунджаар 200 воган нүүрс ачаалж явуулдаг. Мөн жилд гурван сая тонн нүүрс нийлүүлдэг билээ. 

Цахилгаан дулаан үйлдвэрлэх станцууд нэмэгдснээр нүүрсний хэрэглээ жилээс жилд нэмэгдэж 2020 гэхэд 16 сая тонн нүүрс шаардагдах тооцоо бий. Харин хотоос 100 орчим километрт байрлах тус нүүрсний уурхай 708 сая тонн нүүрсний нөөцтэй гэж мэргэжилтнүүд үздэг.

 Нийт уурхайчиддаа баяр хүргэж ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Фото мэдээ

Ямар нэгэн мэдээлэл олдсонгүй!
Ямар нэгэн санал асуулга алга байна