Бямба , 9 сарын 23

ОРОН ГЭРГҮЙ ИРГЭДЭД ГЭР ОЛГОЛОО

2019-10-29 09:28:34 | 492 | 0


Аймгийн  Засаг даргад хандан 10 иргэн гэр хүссэн өргөдөл ирүүлснийг холбогдох албаны хүмүүс газар дээр нь шалгаж амьдрал ахуйг нь судалсны үндсэн дээр 6 иргэнд өргөө цагаан гэр өглөө.

Тус үйл ажиллагаанд аймгийн удирдлагууд, аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид оролцлоо. Орон гэртэй болсон өрхөд амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрх, өрх толгойлсон, бүтэн өнчин хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд багтсан байна.

\Өргөө цагаан гэртэй болсон иргэдэд эзэн хичээвэл заяа хичээдэг, өргөө цагаан гэртээ асаасан гал нь өөдөө байж, эрүүл энх, энх төвшин байхын ерөөлийг өргөлөө.

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Фото мэдээ

Ямар нэгэн мэдээлэл олдсонгүй!
Ямар нэгэн санал асуулга алга байна