НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1993 оны есдүгээр сарын 20-ны хэлэлцээрээр 1994 оноос эхлэн жил бүрийн 5 дугаар сарын 15-ны өдрийг ”Гэр бүлийн өдөр” болгон тэмдэглэж байх тогтоолыг баталсан байдаг. Улс үндэстэн энх тайван оршин тогтнох хамгийн бага нэгжүүдийн нэг бол гэр бүл гэж үздэг. Дэлхийн гэр бүлийн өдрийг тохиолдуулан Аймгийн ЗДТГ, ГБХЗХГазар, дуу бүжгийн “Боржигин” чуулга, Дэлхийн зөн Бор-Өндөр ОНХХ-тэй хамтран “Хүүхэд гэр бүлдээ аз жаргалтай” өдөрлөгийг зохион байгууллаа.
Өдөрлөгт ОУУБИСургуулийн PH.D Б.Оюун-Эрдэнэ “Хүүхэд гэр бүлдээ аз жаргалтай” сэдвээр лекц тавьлаа. Мөн шилдэг Есөн гэр бүлийг шалгаруулж “Спортлог гэр бүл”-ээр Н.Идэржавхлан, Д.Солонготуяа, “Авъяаслаг гэр бүл”-ээр Д.Нацагдорж, С.Дулмаахүү, “Хүмүүнлэг гэр бүл”-ээр Я.Дамдиндоо, Ч.Болормаа, “Оюунлаг гэр бүл”-ээр Д.Амарсайхан, Д.Зандаръяа, “Хөдөлмөрч гэр бүл”-ээр Д.Жамсран, Ө.Дэлгэр, “Өв соёлоо дээдлэгч гэр бүл”-ээр Г.Ганхуяг, “Үлгэр жишээч гэр бүл”-ээр Д.Цогбадрах, М.Сэртэв, “Өнөр гэр бүл”-ээр Д.Жаалхүү, “Бүтээлч гэр бүл”-ээр Ц.Бөхбат, Р.Баасансүрэн нарын гэр бүлүүд шалгарч өргөмжлөл үнэ бүхий зүйлээр шагнаж урамшуулсан байна.
Сэтгэгдэл үлдээх