Говьсүмбэр аймгийн Засаг дарга өвөлжилт хүндэрсэн сум, багийн малчдад аймаг, сумдын аюулгүйн нөөцийн өвсийг 50 хувь хямдруулан олгох шийдвэрийг гаргасан байна.
Аймгийн Засаг даргын орлогч Ш.Билэггүмбэрэл байгаль цаг агаарын хүндрэл бэрхшээлээс шалтгаалан өвөлжилт хүндэрсэн малчдад аюулгүйн нөөцийн өвсийг хямдруулан олгож байгаа ажлын явцыг үзэж өвс авч буй малчидтай уулзаж өвөлжилт, цаг үеийн асуудлаар санал бодлыг сонслоо.
Өвөлжилт хүндэрсэн багийн малчид багийн засаг даргатаа хүсэлтээ өгч аймаг болон сумын аюулгүйн нөөцөөс өвсөө авч байгаа юм байна.
Сэтгэгдэл үлдээх