Энэ сарын агаарын температурын дундаж нь 19-24 градус хүйтэн байх ба нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй /3 дугаар зураг/.
Нэгдүгээр арав хоногийн эхний хагаст шөнөдөө 21-26 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна. Харин хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхний хагаст хүйтний эрч чангарч 25-30 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн байна. Бусад хугацаанд шөнөдөө 22-27 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна.
Энэ сард олон жилийн дунджийн орчим цас орох төлөвтэй /4 дүгээр зураг/.
Хоёрдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн хойд хэсгээр, хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй.
Салхи нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр зарим газраар 12-14 м/с хүртэл ширүүсэх төлөвтэй.
ГОВЬСҮМБЭР УЦУОШГазар
Сэтгэгдэл үлдээх