Говьсүмбэр аймгийн Засаг даргын зөвлөлийн энэ оны анх дугаар хурал 2018 оны 01 сарын 04-ний өдөр боллоо.
Тус хурлаар “Улсын аварга малчин”-аар тодорхойлох, бугын чихмэл хийлгэх санхүүжилтийг шийдвэрлэх, аймгийн 2017 оны жилийн эцсийн өргөдөл, гомдол, санал хүсэлтийн тайланг танилцуулах зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.
Хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргажээ.
1. Аймгийн музейн үзмэрийг баяжуулж бугын чихмэл хийх хөрөнгө санхүүжилтийг Засаг даргын нөөц хөрөнгөнөөс шийдвэрлэхээр болсон байна. Чихмэл хийхэд гарах зардлыг дахин судалж танилцуулах үүрэг өгөгдсөн.
2. Аймгийн 2017 оны жилийн эцсийн өргөдөл, гомдол, санал хүсэлтийн тайланг ЗГХЭГазарт хүргүүлэх ажлуудыг тус тус хэлэлцэн шийдвэрлэсэн байна.
Сэтгэгдэл үлдээх