Малын гоц халдварт “Шүлхий” өвчний голомтонд нэмэгдэж өвчилсөн тохиолдол байхгүй. Малын 2 дахь вакцинжуулалт хийгдэж, голомтонд байгаа 444 мал, сэжигтэй бүсийн 2305 малыг вакцинжуулаад байна.
Өдөр бүр хөдөлгөөнт эргүүл гарч, сумын нутаг дэвсгэр дээрх хүн, мал, тээврийн хөдөлгөөнд хяналт тавьж байна. Иргэд, малчдад анхааруулга, сэрэмжлүүлгийг цаг тухайд нь хүргэж, ариутгал, халдваргүйтгэл, вакцинжуулалт зэргийг хийж байна.
Сумын Онцгой комиссын 2018 оны 01 сарын 10-ны өдрийн хурлаар хорио цээрийн дэглэмийг улам чангатгаж, иргэдийн хөл хөдөлгөөнд хяналт тавьж, хэрэгжүүлж ажиллахыг 1, 2 дугаар постын ажилтнуудад үүрэг болголоо.
Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын5-р багийн нутаг Мухрын бууц хэмээх газарт малын гоц халдварт шүлхий өвчний тохиолдол илэрсэнтэй холбогдуулан сумын зүүн хойд хэсгээр нутагладаг 17 малчинд Аймгийн Засаг даргын 2018 оны А/12 тоот захирамжийн хуулбар, захирамжийн дагуу сумын Онцгой комиссоос гаргасан Албан мэдэгдэл, холбогдох хуулийн заалтуудыг хүргүүлж ажиллалаа.
Сэтгэгдэл үлдээх