Бямба , 9 сарын 23

ХҮНС ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ДЭД САЙД Ж.САУЛЕ ГОВЬСҮМБЭРТ АЙМАГТ АЖИЛЛАЛАА

2018-01-15 10:31:44 | 1021 | 0


2018 оны 01 сарын 09-ны өдөр ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле, Говьсүмбэр аймагтажиллалаа. ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле Аймгийн Засаг даргын орлогч Ш.Билэггүмбэрэл, Засаг даргын тамгын газрын дарга Д.Содном болон Аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн хэлтэс, Прокурор, Тагнуул, Хүнс хөдөө аж ахуйн газар, Сумдын удирдлагуудтай албан уулзалт хийлээ. 

Онцгой байдлын газрын дарга хурандаа Ч.Амгалантуяа, Хүнс хөдөө аж ахуйн газрын Ч.Отгонсүрэн нар өвөлжилтийн байдал болон Шивээговь, Сүмбэр сумын нутагт нутаглаж буй малчдын малд илэрсэн шүлхий өвчний талаар хэрэгжүүлсэн арга хэмжээний талаархи мэдээллийг ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Саулед өгсөн байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле цаашид аймгийн хэмжээнд вакцинжуулалтыг эрчимжүүлэх, ариутгал халдваргүйтгэлийг чанартай хийх, хүн малын шилжилт хөдөлгөөнд тавих хяналтыг чангатгах талаар сумдын засаг дарга нар болон онцгой комисст үүрэг чиглэл, зөвлөмж өгч ажиллалаа.

Аймгийн Засаг даргын орлогч Ш.Билэггүмбэрэл дэд сайд Ж.Саулегаар уламжлуулан Улсын онцгой комисст хандаж тус аймагт хаваржилт хүндэрч болзошгүй тул Улсын аюулгүйн нөөцөөс өвс, тэжээл үнэ төлбөргүй болон үнэ хямдруулан олгох асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн байна.

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Фото мэдээ

Ямар нэгэн мэдээлэл олдсонгүй!
Ямар нэгэн санал асуулга алга байна