Бямба , 9 сарын 23

Аймгийн спортын салбар холбоодын зөвлөгөөн боллоо

2018-02-01 09:09:24 | 686 | 0


Аймгийн спортын салбар холбоодын тэргүүн болон дасгалжуулагч багш нарт мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх сургалт, зөвлөөгөөнийг 2018 оны 01 сарын 30-нд Аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд зохион байгууллаа. Зөвлөгөөнд Аймгийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга С.Уранчимэг, НБХэлтсийн спорт хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Анхбаатар нар оролцлоо. Зөвлөгөөнд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй спортын 18-н салбар холбоод оролцсон. Шинээр Аймгийн Даамны холбоо байгуулагдан оролцлоо.
Зөвлөгөөнөөр 2018 оны 01 сарын 01-нээс хэрэгжиж буй Биеийн тамир, спортын хуулийн шинэчилэгдсэн найруулга, 2017 онд тэмцээн уралдаанд оролцсон байдал, цаашид хэрхэн анхаарч ажиллах талаар мэдээлэл, аргам зүйн зөвлөмж өгсөн. Биеийн тамир, спортын газар салбар холбоодуудын тэргүүнүүдтэй хамтын ажиллагаа, тэмцээн уралдаанд оролцох төсвийн зардлын гэрээг байгуулсан.

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Фото мэдээ

Ямар нэгэн мэдээлэл олдсонгүй!
Ямар нэгэн санал асуулга алга байна