Аймгийн танилцуулга

Газар нутаг

Баянхонгор аймаг нь Монголын баруун өмнөд хэсэгт Хангайн нурууны өмнөх өндөрлөг, Говь-Алтайн нурууны уулс, Алтайн өврийн говийг хамран говь хангайн бүсийг дамнан оршдог аймаг юм. Иймд нутаг нь уул тал хөндий хосолсон хэлбэр бүхий гадаргатай юм. Нутгийн хамгийн өндөр цэг нь Говь-Алтайн нурууны оргил 3957 м өргөгдсөн Их богд бөгөөд хамгийн нам цэг нь Алтайн өвөр говьд 750 м өндөр юм. Зээрэнгийн хөндий, Номингийн говь зэрэг Алтайн өврийн их говиуд бий. Говь-Алтайн ууланд 1957 онд газар хүчтэй хөдөлж, Ихбогд, Баянцагааны араар 300 орчим км үргэлжилсэн их хагархай гарсан юм. Баянхонгор аймгийн нутагт чулуун нүүрс, алт, барилгын материал элбэг байдаг. Байдраг, Түй зэрэг томоохон гол мөрдтэй, Бөөнцагаан, Орог нуур, Хөх нуур зэрэг том нууруудтай. Мөн 95 хэм хүрдэг халуунтай Шаргалжуутын рашаан болон Үхэг рашаан, Хүрэмт рашаан, Халиут рашаан, Өргөөтийн рашаан гэж сайн рашаанууд бий. Баянхонгор аймгийн нутгийн хойд хэсэгт уулын хар шороон ба нутгийн хөрс, дунд хэсгээр нь тал хээрийн хүрэн хөрс, урд хэсгээр нь говийн саарал хөрс тархжээ.

Уур амьсгал

Баянхонгор аймагт агаарын дундаж температур нь жилд -0.7° бөгөөд 1 сард -18.4° хүйтэн, 7 сард 15° дулаан болдог. Жилд дунджаар 216.3 мм тунадас унана. Агаарын даралтын дундаж нь 1 сард 812 мм, 7 сард 808.5 мм байна. Салхины хурд жилийн дундажаар 3.1 м/с бөгөөд хамгийн их салхитай, 5 сард 3.9 м/с хүрнэ.

Albino camel in Bayankhongor Aimag, Mongolia.jpg

 

Амьтан ургамал

Нутгийн хойд хэсэгт ойт хээрийн ургамал, дунд ба урд хэсгээр нь хээрийн говийн ургамал тархжээ. Гоёо, цулхир, вансэмбэрүү, лидэр, алтан гагнуур зэрэг ховор ургамал бий. Баянхонгор аймгийн нутагт манай орны байгалийн энэ гурван бүсэд оршдог амьтад тарвага, үнэг, чоно, ирвэс, аргаль, бор гөрөөс гээд бараг цөм байх бөгөөд дэлхийд нэн ховордсон мазаалай гэх амьтан цөөн тоогоор оршиж байна.

Сумд

Газрын зураг
Сумын нэр
(хоттойг тодоор)
Багийн
тоо
Хүн амын тооцоо Талбай
(км²)
Нягт.
(2011)
2000[4] 2010[5] 2012[3]
1 Баацагаан 7 4,526 3,243 3,209 7447 0.43
2 Баянбулаг 4 2,252 1,765 1,732 3170 0.55
3 Баянговь 5 2,903 2,757 2,753 4662 0.60
4 Баянлиг 5 3,842 3,468 3,479 11918 0.29
5 Баян-Овоо 4 3,043 2,309 2,369 3244 0.73
6 Баян-Өндөр 4 2,692 2,495 2,575 16891 0.15
7 Баянхонгор 9 20,501 27,596 28,764 64 449.44
8 Баянцагаан 5 3,946 3,346 3,336 5395 0.62
9 Богд 6 3,226 2,892 2,954 3983 0.74
10 Бөмбөгөр 4 2,755 2,767 2,924 3044 0.96
11 Бууцагаан 6 4,258 3,435 3,489 5840 0.60
12 Галуут 6 5,275 3,862 3,847 5047 0.76
13 Гурванбулаг 5 2,915 2,253 2,170 4442 0.49
14 Жаргалант 4 4,374 2,917 2,884 4175 0.69
15 Жинст 5 2,352 2,024 2,051 5313 0.39
16 Заг 4 2,440 2,016 2,029 2561 0.79
17 Өлзийт 6 3,721 3,543 3,590 3853 0.93
18 Хүрээмарал 5 2,466 1,773 1,761 4328 0.41
19 Шинэжинст 4 2,469 2,243 2,319 16501 0.14
20 Эрдэнэцогт 5 5,158 4,154 4,204 4100 1.03
Аймгийн дүн 103 85,114 80,858 82,439 115978 0.71