Мал сүргийг гэмт халдлагаас хамгаалах Монголын нийгэмлэгийн аймгийн зөвлөгөөнд УИХ-ын дарга Г.Занданшатар,УИХ-ын гишүүн Л.Элдэв-очир, нийслэлийн ИТХ-ын дарга,Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Р.Давга, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Э.Содномжамц, Мал сүргийг гэмт халдлагаас хамгаалах Монголын нийгэмлэгийн тэргүүн Ц.Анандбазар болон Аймгийн Засаг дарга Г.Батжаргал,Аймгийн ИТХ-ын дарга ЦОтгонбаяр аймгийн бүх сумдын малчидаа төлөөлөн ирсэн улс,аймгийн аварга малчин тэргүүтэй 450 гаруй малчид оролцож санал солилцлоо.Малдчын амьжиргаа,орлогын нь эх үүсвэр болсон малыг хулгайлах гэмт хэрэг сүүлийн үед тогтмол нэмэгдэж,малчдад төдийгүй улс орны эдийн засагт их хэмжээний хохирол учруулж байгааг энэ үеэр онцоллоо. Гэвч малын хулгай нэмэгдэж малчид хохирлоо нөхөн төлүүлж чаддагүй,нөгөөтэйгээр хулгайчид ял сонсох юмуу нийгэмд тусгай хөдөлмөр эрхлэх зохицуулалтын дагуу шийтгэл хүлээгээд л өнгөрдөг дутагдал байгааг хэлж байлаа.Тйимээс малын хулгайн гэмт хэргийг зогсоохын тулд Эрүүгийн хуулиа өөрчилж,ялын бодлогоо чангатгах нь хангалтгүй хэмээн үзэж байгаа аж.Харин малчдын нөхөрлөл сүлжээг бий болгож,үндэсний мэдээллийн баазыг өргөтгөн,богино хугацаанд мэдээлэл дамжуулах,солилцох зэрэг боломж бүрдүүлэх зэрэг шат дараатай арга хэмжээг авах шаардлагатай байгааг зөвлөгөөнд оролцогчид хэлэв.Малын хулгайн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд, төр,хуулийн байгууллагууд, иргэд, малчдын уялдаа холбоог хангах, олон нийтийн сонор сэрэмжийг нэмэгдүүлэх,тэднийг татан оролцуулах, эрх зүйн зохихцуулалтыг боловсронгүй болгох шаардлагатай гэдгийг онцолсон юм.