БАЯНХОНГОР АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРЫН АЛБА ХААГЧИД ОЛОН УДААГИЙН ҮЙЛДЭЛТЭЙ МАЛ ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРГИЙГ ИЛРҮҮЛЭН АЖИЛЛАА

Баянхонгор аймаг дахь цагдаагийн газарт 2019 оны 9 дүгээр сарын 2, 11 сарын 7 өдрүүдээс хойш    4 удаагийн үйлдэлтэй 11 тооны үхэр хулгайлсан гэмт хэрэг бүртгэгдэж түүнийг тус газрын албан хаагчид  олж илрүүлэн ажилласан байна. 2018 оны 10 сарын байдлаар малын хулгайн  27  гэмт хэрэг бүртгэгдэж  байсан бол 2019 оны 10 сарын байдлаар 62 бүртгэгдсэн нь 1,3 дахин өссөн үзүүлэлттэй байгаа юм. мал хулгайлах гэмт хэрэг их байгаа боловч  илрүүлэлт ч бас өмнөх оныхоос нэмэгдсэн тухайн албаныхан хэлж байна.

Тус малын хулгай Баянхонгор аймгийн Баян-овоо сумын нутаг дэвсгэрт үйлдэгдсэн бөгөөд гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн хэлж байгаагаар малыг бэлчээрт байхад нь хулгайлж нядалсан бөгөөд мөнгөний хэрэг гарсан учраас мал хулгайлсан хэмээн ярьж байлаа.

 Малын хулгайн гэмт хэрэг буурахгүй байгааг зөвхөн нэг хүчин зүйлтэй холбон тайлбарлах  буруу бөгөөд Хууль эрх зүйн орчноос гадна мэдээллийн бааз муу байдаг нь хэрэг илрүүлэлтэд сөргөөр нөлөөлж байна.  Малын хулгай гарлаа гэхэд тухайн малын зүс, ямар газраас хэдэн цагийн үед алдсан  гэх мэт шаардлагатай мэдээ мэдээллээр цагдаагийн   албан хаагчдыг хангаж чаддаггүй нь  илрүүлэлт удааширч болох нөхцөл байдал үүсдэг байна.

Идэш хоолны цаг эхэлж, махны үнэ өссөнтэй холбоотой мал хулгайлах гэмт хэрэг ихээр гарч байгаа учир иргэд өөрсдийн малыг байнгын хариулгаа маллагаатай байлгаж, малаа алдсан бол цаг алдалгүй цагдаагийн байгууллагад мэдэгдэж ажиллахыг албаныхан анхаауулж байна.