“БЯЦХАН ГУТАЛНУУД ЮУГ ӨГҮҮЛНЭ ВЭ?” ЧИМЭЭГҮЙ ЖАГСААЛ

2020-06-08 05:07:05 | 581 | 0


Баянхонгор аймаг дахь цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрхэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Анхбаяраас тодрууллаа.

-Аймгийн төвийн “Баганат талбай”-д зохион байгуулагдсан арга хэмжээнийхээ талаар мэдээлэл өгөөч?

Баянхонгор аймаг дахь цагдаагийн газраас Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Прокурорын газар, “Generation Z” төрийн бус байгууллагатай хамтран “Бяцхан гуталнууд юуг өгүүлнэ вэ?” чимээгүй жагсаалыг аймгийн төвийн “Баганат талбай”-д 2020 оны тав дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулсан. Энэхүү жагсаалыг шинэ төрлийн корона вирус буюу Covid19-ын халдвараас урьдчилан  сэргийлэх чиглэлээр хөл хорио, хязгаарлалт тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэрийг дагаж мөрдөх, болзошгүй осол гэмтлээс урьдчилан сэргийлэх үүднээс аймгийн төвийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ашиглаж, зөвхөн цахим хэлбрээр зохион байгуулсан.

-Энэхүү арга хэмжээний зорилгын тухайд...?

“Бяцхан гуталнууд юуг өгүүлнэ вэ?” сэдэвт арга хэмжээний зорилго нь гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, энэ оныг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор “Хүүхэд хамгаалалд эцэг эхийн үүрэг оролцоог хангуулах жил” болгон зарласантай холбоотойгоор хүүхэд хамгаалалд эцэг эхийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, тэдний хүүхэддээ тавих хараа хяналтыг сайжруулах, болзошгүй осол гэмтлээс урьдчилан сэргийлэх явдал  байгаа.

-Энэхүү жагсаалаараа юу илэрхийлэхийг зорьсон бэ?

“Бяцхан гуталнууд юуг өгүүлнэ вэ?” сэдэвт арга хэмжээний хүрээнд талбайд жагссан гутал бүхэн өөрийн гэсэн өгүүлэмж, өөрийн гэсэн утга санааг илэрхийлж, гэмт хэргийн улмаас хохирсон болон хүүхэд хамгааллын үйлчилгээ шаардлагатай бяцхан иргэдийн дуу хоолойг гутлаар дамжуулан иргэдэд хүргэж байгаагаараа онцлог юм.

-Яагаад энэ арга хэмжээг зохион байгуулах болсон бэ?

Баянхонгор аймагт сүүлийн 3 жилийнхугацаанд 193 хүүхэд, өнгөрөгч 2019 онд 75 хүүхэд, энэ оны эхний 05 сарын байдлаар 34 хүүхэд тус тус гэмт хэргийн улмаас амь нас эрүүл мэндээрээ хохирсон тоо баримт цагдаагийн газрын мэдээллийн санд бүртгэгдэн шалгагадсан. Энэ бол зөвхөн цагдаагийн байгууллагад бүртгэгдэн шалгагдсан тоо байгаа. Үүний цаана бидний мэдэхгүй  хэдэн хүүхэд ахуйн хүрээнд гэмтэж бэртэж байгааг мэдэхгүй.

2019 онд амь насаа алдсан хүүхдүүдийн 42.8 хувь, энэ оны эхний 5 сард  насаа алдсан хүүхдүүдийн 33 хувь нь тус тус эцэг хийн болон томчуудын буруутай үйл ажиллагаанаас ахуйн хүрээний осол гэмтэл, усанд унах, усанд живэх, галд шатах зэрэг байдлаар амиа насаа алдсан харамсалтай тоо баримт байна.

Мөн энэ оны эхний 5 сард бүртгэгдсэн гэмт хэргийн шалтгаан нөхцлөөс харахад нийт 34 хохирогч хүүхдийн 28 буюу 82.3 хувь нь томчууд буюу насанд хүрэгчдийн буруутай үйлдлээс болж гэмт хэргийн хохирогч болсон байна.

Иймээс эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нарт хандсан үйл ажиллагаа, тэднийг хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулахыг уриалсан, зөвлөсөн мессежийг нийгэмд илгээх зайлшгүй шаардлага тулгарч байгаа юм.

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Фото мэдээ

Ямар нэгэн мэдээлэл олдсонгүй!
Ямар нэгэн санал асуулга алга байна