БУУЦАГААН СУМЫН ШИНЭ СОЁЛЫН ТӨВ 10-Р САРД АШИГЛАЛТАД ОРНО

2020-09-24 06:55:12 | 711 | 0


2019 оны намар ажил нь эхэлсэн Бууцагаан сумын соёлын төвийн гүйцэтгэл 85 хувьтай явагдаж байна. Улсын төсвийн 1,6 тэрбум төгрөгөөр баригдаж буй тус соёлын төвийг “Рок пайнт “ХХК гүйцэтгэж байна.
Барилгын гүйцэтгэлтэй тус сумаас сонгогдсон аймгийн хурлын төлөөлөгч Б. Энхтүвшин танилцах үеэрээ орчин үеийн хүүхэд залуусын хэрэгцээ шаардлагыг бүрэн хэмжээнд хангасан чанарыг та бүхнээс хүлээх болно гэлээ.
Бууцагаан сумын шинэ сумын соёлын төв нь спорт заалны зориулалтаар баригдсан дуу чимээ, цуурай ихтэй соёл олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулахад нэн хүндрэлтэй байсан юм. Соёлын төвийн барилгын ажил 10-р сард дуусаж ашиглалтад орох аж.

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Фото мэдээ

Ямар нэгэн мэдээлэл олдсонгүй!
Ямар нэгэн санал асуулга алга байна