БАРУУН БҮСИЙН СУВИЛАГЧ МЭРГЭЖИЛТНИЙ ЧУУЛГАНЫ ҮЕЭР ЗАСАГ ДАРГА СУВИЛАГЧ НАРЫН САНАЛ ХҮСЭЛТИЙГ СОНСОВ

2020-09-25 08:32:27 | 589 | 0


Дэлхийн эрүүл мэндийн 72-р ассемблей, Эрүүл мэндийн яамнаас 2020 оныг “Сувилагч, эх баригчийн жил” болгон зарлаж сувилагч, тусгай мэргэжилтнүүдийн эмнэлгийн тусламж үйлчилгээнд оруулсан хувь нэмрийг улам тодорхой болгох, хүний нөөцийн хомсдлыг бууруулж тэдний үйл ажиллагааг дэмжин ажиллахад чиглэж байна.
Энэ хүрээнд сувилахуйн тусламж үйлчилгээний удирдлагын тогтолцоог бэхжүүлэх, үйл ажиллагааг чадавхжуулж, харилцан туршлага солилцох, тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор баруун бүсийн сувилагч мэргэжилтны удирдлага манлайлал хоёрдугаан чуулганыг Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг хамтран 2020 оны 09 дүгээр сарын 24-25-ны өдрүүдэд Баянхонгор аймагт зохион байгуулж байна.
Чуулганд Говь-Алтай аймаг дахь Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн салбар сургуулийн захирал М. Банзаагаяа, эрдэмтэн багш нар, Завхан, Увс, Ховд, Баян-Өлгий, Говь- Алтай аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгийн Эх баригч, сувилахуйн мэргэжилтнүүдийн төлөөлөгчид оролцож байна.
Чуулган 09-р сарын 25-ны өдөр хэлэлцүүлгээр үргэлжилж байна. Хэлэлцүүлэгт Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан оролцож сувилагч нарын өмнө тулгамдаж байгаа олон асуудал санал хүсэлтийг авч сонслоо.
Эмнэлгийн тусламж үйлчилгээний 70 хувийг сувилагч нар үүрч, авч явдаг байна. Гэвч Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн 13 тасагт сувилагчийн хүрэлцээ хангамж дутмаг учир иргэдийн сэтгэл ханамж үүнийгээ дагаад унадаг нөхцөл байдалтай. Иймээс шинээр томилогдсон аймгийн удирдлагуудад Нэгдсэн эмнэлгийг орон тооны бүтцийн дагуу ажиллуулах, сувилагч нарын нийгмийн асуудал дээр дорвитой анхаарах, сурч хөгжих боломж бололцоог нь дэмжиж өгөх зэрэг саналуудыг сувилагч нараас гаргаж байв.
Сувилагч нараас гарсан санал хүсэлтийг сонссоны дараа Засаг дарга Д.Мөнхсайхан ажил авсан цагаасаа хүнрүүгээ, иргэнрүүгээ чиглэж анхаарч ажиллахыг бодож зориод явж байна. Бид өөрсдийн шийдэх эрх хэмжээний асуудлыг шийдээд явья.
Тухайлбал түргэн тусламжийг хоёр ээлжийн унаа тэрэгтэй, эмч сувилагчтай ажиллуулья. Төсөв санхүүг нь шийдээд өгье. Хүрэлцэж ажиллаж чадахгүй учраас ард иргэдийн гомдол бухимдал үүн дээр илүү түлхүү төвлөрөөд байгаа байдал анзаарагдах юм. Өөр шаардлагатай тоног төхөөрөмж сувилагчийн хэрэглэдэг багаж хэрэгсэлийн дутмаг байдлыг аль болох шийдээд явна. Гол нь удирдлага санхүү нь үйл ажиллагаагаа сайжруулахын тулд аливаа юмны арга эвийг олдог, түүнийхээ араас гүйдэг, хөөцөлддөг, нөхцөл байдлаа ойлгуулдаг, шахаж шаарддаг байдалруу чиглэж ажиллах шаардлагатай байна. Аймгийн удирдлагын зүгээс Нэгдсэн эмнэлгийн орон тоог бүтцээр нь ажиллуулах саналыг ЭМЯ-ны түвшинд асуудал болгон тавия. Бүтэц бүхэлдээ шийдэгдэхгүймаа гэхэд орог тоог стандартад ойртуулахад дөхүүлэхэд удаа дараа ярьж хэлж явна гэв.
Мөн тэрээр боломжтой ямар хэлбэр байна тэр хэмжээгээрээ цаашид эмч, эмнэлгийн ажилтнуудыг дэмжиж ажиллахаа илэрхийлээд хэлэлцүүлгийн үйл ажиллагаанд амжилт хүсэв.

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Фото мэдээ

Ямар нэгэн мэдээлэл олдсонгүй!
Ямар нэгэн санал асуулга алга байна