Бэлэн байдлын үзлэг, шалгалт хийлээ

2020-11-15 06:59:52 | 564 | 0


Улсын хэмжээнд үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан Баянхонгор аймгийн Онцгой комиссын Гамшгаас хамгаалах 14 албадын бэлтгэл бэлэн байдлыг шалгалаа.
Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр өнөөдрийн буюу 11 дүгээр сарын 11-ний өдрийн 18.00 цагт дохиог өгч 19.00 цагт бүх мэргэжлийн анги байгууллагууд, гамшгаас хамгаалах албадууд бэлэн жагссан байх ёстой. Ирц, хувцасны жигдрэлт, аранзны бүрдүүлэлт гэсэн гурван төрлөөр шалгуур болгов.
Шалгалтаар, Цагдаагийн газар, ГХБХБГазар, ХХААГ, Мал эмнэлэг хангалттай дүн авлаа. Харин аймгийн Холбооны газар, "Баянхонгор-Эрчим хүч" ЦТХХК, “Чандмань Баянхонгор” ХК, МХГ, ХХҮГазар, ЭМГ, БСГ, Баянхонгор сумын ЗДТГазар хангалтгүй дүгнэгдлээ.
Цаашдаа цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан байнгын бэлэн байдлаа хангахыг аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Д.Мөнхсайхан онцлон анхааруулав.

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Фото мэдээ

Ямар нэгэн мэдээлэл олдсонгүй!
Ямар нэгэн санал асуулга алга байна