200 шахам тээврийн хэрэгсэл нэвтэрчээ

2020-11-15 08:05:44 | 542 | 0


Баянхонгор сумын Засаг даргын захирамжийн дагуу сумын хэмжээнд орох, гарах орон нутгийн чанартай замуудад зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарласан. 

11 дүгээр сарын 12-ны өдрийн 16:00 цагийн байдлаар Баянхонгор сум /хот/-ын хяналт, шалгалтын постоор хоол хүнс тээврийн болон эмнэлгийн түргэн тусламжаар, нүүрс тээврийн, шатахууны машин, оршуулга, ар гэрийн гачигдлын шалтгаанаар 182 автомашин, тээврийн хэрэгсэл нэвтэрч, дамжин өнгөрсөн байна.

Сонордуулахад, Баянхонгор сум /хот/-ын хэмжээнд Баруун талын төв зам, Цагдаа толгой, 10 мянгатын засмал замын төгсгөл, Улсын нөөцийн салбарын ард, Эрдэнэцогт сумын гарам, 5 дугаар багийн засмалын төгсгөл, Дунд булаг, Модон гүүр, Авто тээврийн төлбөр хураах цэг, Жуулчны бааз, УЦУОША, Намаг явах замд  хөдөлгөөнт эргүүл, хяналтын пост ажиллаж байна. 

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Фото мэдээ

Ямар нэгэн мэдээлэл олдсонгүй!
Ямар нэгэн санал асуулга алга байна