Хангайн бүсийн аймгуудын нутгийн өөрөө удирдах байгууллагын ажилтнуудын спортын нөхөрсөг уулзалт тэмцээнийг энэ жил Булган аймгийн ИТХ хариуцан зохион байгууллаа.
“Эрдэнэт” үйлдвэрийн “Сэлэнгэ” амралтын газарт зохион явуулсан тэмцээнд Архангай, Баянхонгор, Булган, Орхон, Өвөрхангай, Хөвсгөл аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Тэргүүлэгчдийн ажлын албаны ажилтнууд оролцож, гар бөмбөг, теннис, шатар, дартс, билльярдын төрлөөр өрсөлдлөө.
Багийн дүнгээр Булган аймгийн ИТХ-ын баг тэргүүлж, Баянхонгор, Хөвсгөл аймгийн ИТХ-ын баг тамирчид удаах байрт шалгарлаа. Гар бөмбөгийн тэмцээнд Булган аймгийн ИТХ-ын баг, шатрын төрөлд Хөвсгөл аймгийн Р.Машбат, Өвөрхангай аймгийн Г.Дэмбэрэлдулам, теннисний тэмцээнд Булган аймгийн Б.Батцогоо, Орхон аймгийн Ч.Мөнхнаран, дарстны төрөлд Баянхонгор аймгийн Ч.Отгонбаатар, Д.Идэрханд нар аваргаллаа.
Ирэх жилийн нөхөрсөг уулзалт тэмцээн Хөвсгөл аймагт болох юм.
Сэтгэгдэл үлдээх