“Хуулиа хэрэгжүүлье-Хандлагаа өөрчилье” аян зохион байгуулж байна

2019-10-22 07:21:44 | 697 | 0


Булган аймгийн ЗДТГ 2016 оноос эхлэн Улс тунхагласны баяраар “Төрийн захиргааны албан хаагчдын өдөр”-ийг тэмдэглэж байна. Төрийн албан хаагчийн өдрийг угтаж “Хуулиа хэрэгжүүлье-Хандлагаа өөрчилье” аян зохион байгуулж байна. 

-Төрийн албаны хууль, төрийн албатай холбоотой шинээр гарсан журмын хэрэгжилтийг эрчимжүүлэх, төрийн албан хаагчдын хандлага сэтгэлгээг өөрчлөхөд чиглэсэн сургалт, сурталчилгааны ажил зохион байгуулахаар тусгай төлөвлөгөө гаргаад байна. Төрийн албан хаагчдад хувь хүний хөгжил, хууль эрх зүй, гадаад хэлний мэдлэгийг дээшлүүлэх сургалт хийхээр төлөвлөсөн. Төрийн албаны зөвлөл, Засгийн газрын Хэрэг эрхлэх газартай хамтран “Төрийн албаны шинэтгэл”, “Иргэдийн өргөдөл гомдол шийдвэрлэх асуудал” зэрэг сургалт зохион байгууллаа гэж аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Д.Эрдэнэбилэг ярилаа.

“Төрийн захиргааны албан хаагчийн өдөр”-ийг угтаж “Сэтгэлгээний шинэчлэл-эерэг хандлага-өөрчлөлтийг өөрөөсөө” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал, төрийн албан хаагчдын санал бодлыг сонсох “Надад нэг санал байна” өдөрлөг, “Эрүүл бие-эрч хүч” уриатай спортын уралдаан тэмцээн зохиох юм байна. Мөн энэ өдөр уламжлал ёсоор төрийн жинхэнэ албанд анх томилогдсон иргэдийг тангараг өргүүлэх ёслолын үйл ажиллагааг зохион байгуулна.

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Ямар нэгэн санал асуулга алга байна