Тусгаарлах байранд 1337 иргэн хяналтад байна

2020-03-18 04:17:35 | 575 | 0


Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.03.18/ хийлээ.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал:

-Тусгаарлан ажиглах байранд өнөөдрийн байдлаар 1337 иргэн хяналтад байна. Өнөөдөр Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 250 зорчигч ирэх урьдчилсан мэдээлэл байна. Эдгээр иргэнийг хүлээн авах эмнэлэг, зочид буудал, амралтын газруудыг бэлтгэсэн. 

Эрүүл мэндийн яам өнөөдөр 15.00 цагт БНХАУ-ын эмч, эрдэмтэдтэй холбогдож цахим хурал хийх юм байна.Энэ хурлаар тус улсын зүгээс Ухань хотод ямар эм тариаг түлхүү хэрэглэж байгаа талаар ярилцаж туршлага судлана гэв.

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Ямар нэгэн санал асуулга алга байна