Аврагчид урсгал усанд дадлага хийлээ

2020-05-14 09:27:54 | 730 | 0


Булган аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын аврагчид Орхон сум 5-р багийн нутаг Орхон голын Хөх гацаа гэдэг газар урсгал  усан дахь дадлага сургууль хийлээ.  

Сургалт, дадлагад аврах салбарын 16 алба хаагч хамрагдаж эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, усны мотоцикль, хийлдэг моторт завь хэрхэн жолоодох, техник осолдсон үед авах арга хэмжээ зэрэг чиглэлээр онол, дадлагыг хослуулан явууллаа гэж аймгийн Онгцой байдлын газрын ангиллын сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, ахмад С.Ганбаяр ярилаа. Тус аймагт Сэлэнгэ, Эг, Орхон, Туул, Хануй зэрэг томоохон гол мөрөн, Харгал, Шарга, Хунт зэрэг том нуур байдаг учир зарим үед усанд эндэх, гол мөрөнд боогдох, мөс цөмрөх зэрэг дуудлага ирж, онцгой байдлын газрын аврагчид ажилладаг юм.  Аймгийн Онцгой байдлын газар, мэргэжлийн хяналтын газрын гаргасан судалгаагаар аймгийн хэмжээнд үеэр усны эрсдэлд орж болзошгүй 826 өрхийн 2883 хүн байгаа аж. Үер, усны гамшгийн эрсдлийг бууруулах чиглэлээр эрсдэлтэй нутгаас ард иргэдийг нүүлгэ, суурьшлын бүсийг шилжүүлэх, төв суурин газар үерийн далан барих зэрэг арга хэмжээ авч байгаа талаар аймгийн Онцгой байдлын газар мэдээллээ.

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Ямар нэгэн санал асуулга алга байна