Булган аймгийн тариаланчид өнөөдөр хаврын тариалалтдаа гарч эхэллээ. Энэ жил нийтдээ 42,0 мянган га талбайд тариалалт хийхээр төлөвлөж байна. “Хотол төгс” хэмээх төмөр хулгана жилийн хаврын адаг сарын шинийн есний өлзийт сайн өдөр ихэнх тариаланчид тариалалтаа эхэлж байна гэж аймгийн Ерөнхий агрономич Б.Энхбаяр ярилаа. Шидийн барилдлагатай энэ өдөр тариа тарих зэрэг дэлгэрүүлэх үйлд өлзийтэй сайн хэмээн зурхайд буужээ.
Тус аймгийн тариаланчид энэ хавар 41,0 мянган га талбайд улаан буудайн үр суулгах юм. Одоогоор 1000 гаруй га талбайд тариалалт хийсэн мэдээтэй байна.
Сэтгэгдэл үлдээх