П.НӨХӨРЛӨЛБАЯР: ЭЭЖИЙНХЭЭ ЗАРЧМААР ЭРЧТЭЙ АЖИЛЛАХЫГ ХҮСДЭГ

2015-09-26 13:43:47 | 2073 | 10


“Нутгийн залуу” буландаа Булганаймгийн “Булган мээж” ОНӨХХК-ий захирал Пүрэвсүрэнгийн Нөхөрлөлбаярыг урьж ярилцлаа. Залуу хүний хувьд, байгуулж босгосон, хэлж ярих ажилтай, хийж бүтээх зорилготой нэгэн юм.

-Та аль нутгийн уугуул билээ?

-Булган аймгийн Хутаг-Өндөр сумын уугуул. Манай аав Хутаг-Өндөр сумын Намнангийн хүрээ, Бий булагийн хийд орчимд төрсөн хүн. Тэнд би өссөн тэр нутгийн хүүхэд.

-Аав, ээжийнхээ сургаалын тухай?

-Манай аав намайг 6 настай байхад өөд болсон. Би аавыгаа сайн мэдэхгүй.Сургуульд орохын өмнөх жил аав маань бурхан болсон. Манай 2 дүүбага үлдсэн. Эхээс 5-уулаа. 2 ах, 2 дүүтэй. Ээжийнхээ хүмүүжлээр өссөн. Ээж маань насаараа нягтлан бодогч хийсэн санхүүгийн хүн л дээ. Хуучин нэгдэл, сангийн аж ахуй гэж байх үеэс нягтлан бодогчоор ажилласан. “Магсаржав” сангийн аж ахуйгаас эхлээд төсвийн байгууллагад нягтлан бодогч хийж байгаад тэтгэвэртээ гарсан. Аав гэхээсээ илүүээжийнхээ сургаал зарчмыг илүүих мэдэрч тусгаж түүгээр хүмүүжиж өссөн гэж ойлгож явдаг. Ээж маань өөрөөсанхүүгийн хүн болохоор нягт нямбай, аливаа юмыг цаг хугацаанд нь хийдэг зарчимтай. Тэгээд их дайчин хүчтэй байхыг зөвлөдөг. Залуу хүн, хүүхэд байж сулбагар битгий бай, удаан, залхуу битгий бай гэж сургасан. Тэр зарчмаар явж эрчтэй зоригтой ажиллахыг хүсдэг.

-Таны гэр бүл?

-Манай гэр бүлийн хүн Хялганат тосгонд төрсөн. Эрдэнэт хотод сургууль дүүргэж бага насаа өнгөрөөсөн. ХААИС-ийг төгссөн. Бид 2 нэг сургуулийг нэг мэргэжлээр төгссөн. Одоо булган аймгийн аудитын газар Аудитор ажилтай. Аймгийн татварын хэлтэст 10 жил ажилласан. Намчинсүрэн гэдэг. 3 хүүтэй. Эдийн засагч менежер гэсэн мэргэжлээр нэг ангид суралцаж төгссөн. Би компанид орохоосоо өмнөэдийн засгийн чиглэлээр ажиллаж байсан. Манай хүн ня-бо-гоор дагнасан мэргэшсэн ня-бо.

-Та аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч хүн. Ямар асуудлыг голчлон анхаарч байна вэ?

-2012 онд Булган сумын 2-р баг буюу Хужирт багаас аймгийн ИТХ-д төлөөлөгчөөр сонгогдсон. Мөн 33 төлөөлөгчөөс тэргүүлэгчээр сонгогдоод 3 дахь жилдээ ажиллаж байна. Өөрөөэдийн засаг, санхүүгийн мэргэжилтэй ч ИТХ-ын болон Тэргүүлэгчдийн хуралдаан дээр эдийн засгийн чиглэлээр дагнаад байхгүй аливаа шаардлагатай чиглэлээр өөрийнхөөбайр суурийг илэрхийлдэг. Нэгэнт иргэдийнхээ дуу хоолой, холбох гүүр нь болно гэж сонгогдсон учраас иргэдийнхээ санал бодол, шаардлагатай зүйлийг ярьж явдаг. Мэргэжил талаасаа гэх юм бол тухайн жилийн болон ирэх оны ч гэдэг юм уу, тухайн жилийн төсвийн тодотгол төсвийн төсөл санал дээр бол мэргэжлийнхээ зүгээс өөрийн байр суурийг илэрхийлж явдаг. 2013 оны 3-р сараас эхлээд аймгийн ус дулааныг хариуцсан орон нутгийн өмчит компанийг удирдах болсон учраас энэ Булган хотын инженерийн шугам сүлжээ, дулаан, цэвэр усны хангамж, бохир ус татан зайлуулах дэд бүтцийн асуудлууд дээр өөрийнхөөхэмжээнд санал асуулга тавьж явдаг. Жишээ нь нэг асуудлыг 2 жил аймгийн ИТХ-д яриад дийлэхгүй байна.

-Ямар асуудал вэ?

-Тэр юу вэ гэхээр Булган суманд дулааны станц ашиглалтад орохтой холбогдуулаад инженерийн шугам сүлжээний шинэчлэл, өргөтгөлийн асуудал.Булган суманд байдаг 20 гаруй орон сууц руу орсон хэрэглээний усны шугам сүлжээ байхгүй. Та бүхэн дулааны станц ашиглалтад орно гээд яриад суугаад байдаг.Станц ашиглалтад орохоор орон сууц, албан байгууллагын хэрэглэгчид халуун устай болно гээд хүлээгээд сууж байгаа. Энэ намар туршилт хийлээ. Хэрэглээний халуун ус хананаасаа гойжино гэж ойлгож байгаа. Гэтэл ийм бололцоо байхгүй байна. Айл болгон руу оруулсан хэрэглээний халуун усны шугмыг тавьмаар байна. Энэ асуудлыг аймаг шийдэхгүй бол хэрэглэгчид дангаараа шийдэж чадахгүй. Булган аймагт сууц өмчлөгчдийн холбооны асуудал доголдолтой явдаг. Их чадамж муутай явдаг учраас аймаг нэгдсэн арга хэмжээгээр хөрөнгөсанхүүг шийдэх хэрэгтэй. Ингэж шийдэхгүй бол станц ашиглалтад орсны ашиг тус хэрэг байхгүй шүүзөвхөн халаалт яваад хэрэглээний халуун ус байхгүй хуучин бахь байдгаараа байна гэсэн. Ингэж аймгийн ИТХ-ын хуралдаанд 2 жил хэлээд дийлэхгүй байна. Тухай бүр санал тавиад шийдэгдэхгүй байгаа. Сүүлийн 2 жил голлон ярьж байгаа. Аймгийн ИТХ-ын сонгуулийн тойргоос өрсөлдөн сонгогдож, 1300 хүний төлөөлөл болсон учраас баг дээр байгаа нийгмийн чиглэлийн эрүүл мэндийн болон бусад боловсролтой холбоотой иргэд сонгогчдын ар гэртэй холбоотой асуудалд анхаарлаа хандуулж ирлээ. Тэр лүүбодлогын чанартай дэмжлэг үзүүлэх шийдвэрт нөлөөлөөд явдаг.

-Хэр зэрэг улс төржиж байна?

-Аймгийн ИТХ дотор улс төржих өнгөаяс байдаг юм шиг байна лээ. Би бол ардчилсан намаас төлөөлөл болж сонгогдсон. Гэхдээ улс төржихийг нэн тэргүүн тавиад байдаггүй. Ер нь манай 33 төлөөлөгч манай удирдлагууд мэднэ. Аливаа асуудлыг улс төрийн өнцөгөөс харж ярьдаггүй. Аймаг орон нутгийнхаа хөгжилд тус хэрэг болох үүднээс ярьдаг. Ямарч асуудалд тэгэж ханддаг.Ардын намын төлөөлөгчийн саналыг унагана шүүгэдэг юм уу тийм асуудлыг ярьдаггүй. Улс төржих нь бага гэж ойлгож болно.

-Та аймгийн ИТХ-ын даргын машины асуудлыг эсэргүүцсэн төлөөлөгч. Хэлэх үгээ хэнд ч хэлэх зоригийг залуу хүний хувьд гаргажээ.

-2015 он гарсаар төр засгийн тогтворгүй байдал, дээд удирдлагын улс төржилтөөс болоод манай нийгэм, эдийн засгийн байдал хүндэрлээ шүүдээ. Эдийн засаг хүндэрлээ, ард түмэн бүсээ чангал гээд дээр дооргүй яриад байдаг. Гэтэл 2014 оны жилийн эцсийн хуралдаан дээр 2015 оны төсвийн талаар ярьж байсан. Төсөв хүнд байна. Аливаа тансаг хэрэглээг татья, царцаая, зогсооё гэж яриад байтал 160-170 сая төгрөгийн машин авч унана гэхээр эсэргүүцсэн байр сууриа илэрхийлсэн. Бүүр нэр цохож “Батсайхан даргаа” гэж байгаад хэлж байсан. Зөвхөн тэр машины асуудлыг ч яриагүй, 4 сумын машины асуудлыг ярьсан. Сумын машин бас онцлогтой юм билээ. Хөдөөгийн иргэдэд үйлчлэх, төрийн албан хаагчийн баталгааг хангасан байх хэрэгтэй юм байна билээ. Надаас өөр нэг ч хүн дуугараагүй шүүдээ. Бүгд дуугүй байж байгаад батлаад явчихсан.

Бас аймгийн ЗДТГ-ын барилгын асуудлыг ярьж байсан. Төсөв хүнд байхад тэрбумаар нь хөрөнгөоруулж дарга нар орж суух байраа бэлтгэж яах гэсэн юм бэ гэсэн асуудал тавьсан. Аймгийн Засаг дарга эсрэг асуудал ярьлаа л гэж байсан. Ер нь төлөөлөгчийн хувьд хэлэх үгээ хэнээс ч айхгүй хэлээд явчихдаг. Нэг нам, манай намын дарга гэдэг байдлаар ханддаггүй. Өөртөөбуруу даа гэсэн зүйлийг бол хэлээд явчихдаг.

-“Булган мээж” ХХК-ийг удирдах болсноор ямар шинэ зүйл хийсэн бол. Тоног төхөөрөмжийн болон үйл ажиллагааны шинэчлэл ч гэдэг юм уу?

-“Булган мээж” ОНӨХХК нь Булган сумын төв болон Могод сумыг ус, дулаанаар хангаад Булган сумын бохир усыг татан зайлуулах үндсэн гол үйл ажиллагааг эрхэлдэг. 2013 оны 3-р сараас ажил авснаас хойш бас зүгээр суусангүй. Тодорхой хэмжээнд чадах чинээгээрээ байгууллагын ажлыг өөд нь татаад сайжруулчих юмсан гэсэн санаа сэтгэлээр ажиллаж байна. Баг хамт олонтойгоо нэг баг болоод сайхан ойлголцоод ажиллаад явж байгаа. Яг тоног төхөөрөмжийн шинэчлэлийнхувьд зуухны шинэчлэлийг тухайн жилийнхээ үйл ажиллагааны хүрээнд шийдээд явж байгаа. Дулааны станц ашиглалтад орно гээд манай байгууллагыг эргэлзээтэй байдалд орууллаа шүүдээ. Хавар болоод зуух зогсонгуут энэ намар дулааны станц ашиглалтад орно. Танайх юм хийгээд хэрэггүй. 6 зуух чинь болино гээд шинэчлэл хийлгээгүй. Хуучин угсарсан тогоог засч суурилуулаад яваа. Энэ жил 8-р сар гарсан хойно энэ жил станц ашиглалтад орохоо болилоо, танайх хуучнаараа ажиллах боллоо гэсэн чиглэл өгсөн. Тэгээд засвар үйлчилгээндээ гарсан. 9-р сарын 15 гэхэд халаалтаа өгсөн.

Гэхдээ энэ жил Булган суманд томоохон объект цэцэрлэг, орон сууц, тамгын газрын барилга, хүүхэд залуучуудын парк гээд баригдаж байгаа учраас ачаалал нэмэгдэж байгаа. Тийм учраас зарим зууханд тухайлбал эмнэлгийн чиглэлийн зуухан дээр хүчин чадал сайтай сүүлийн үеийн тогоо шаардагдаж байгаа. Үүнийг аймгийн ЗДТГ-ын хөгжлийн бодлогын хэлтэс, газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газартай хамтраад яг хөрөнгөмөнгийг нь шийдэх боломжгүй, манайх ч өр авлага ихтэй байгааг судлаад эмнэлгийн чиглэлийн 1,4 клваттын хүчин чадал сайтай сүүлийн үеийн тоног төхөөрөмж суурилуулах гээд зээлийн гэрээ байгуулаад тогоогоо захиалчихаад байна. 2014 онд яамнаас төслийн хүрээнд бохир усыг татан зайлуулах угаалга хийх цэвэр ус зөөх машин өгсөн.

Дээр нь 2011 онд цэвэр усны лаборторийн тоног төхөөрөмж улсын төсвөөс нийлүүлэгдсэн юм. Үүнийг ашиглалтад оруулаагүй байсан. Барилга байр савгүй гэдэг байдлаар хадгалж байсан. 2014 оны хавар компаний хашаанд зориулалтын барилга бариад цэвэр усны лабортори ашиглалтад оруулсан. Мөн усны тоолуурыг баталгаажуулах лабортори ашиглалтад оруулаад явж байгаа. Усны 17-18 шинжилгээ байдаг. Үүнийгээ хийдэг боллоо. Мэргэжлийн хяналтын газраар баталгаажуулаад явж байна. Хүн амын ундны усны асуудал маш чухал юм. Ямар ус уугаад байгааг тогтмол шинжилж байгаа.

-Зарим байрны шугам хоолойн засвар хийсэн гэсэн байх аа?

-Булган сумын орон сууцны цэвэр ус, бохирын шугам их хуучирсан. Зарим байрных 40-50 жил болчихсон. Тийм 7 байрны шугмыг сүүлийн үеийн ган хоолойгоор сольсон. Манай комнани санаачлагаараа өөрийн хөрөнгөөр хийсэн. Энэ бол нэлээд томоохонажил болсон. Уг нь СӨХ хариуцах ёстой л доо. Хэрэглэгчийн эрх ашгийг бодоод хийсэн ажил.

-Танай байгууллага тендерт оролцож ажил гүйцэтгэдэг болсон. Өмнөнь ийм ажил хийж байсан юм уу?

-2013 оноос өмнөтендерт оролцдоггүй байсан юм билээ. 6 зуухаа галлаад, 14 усан сангаа ажиллуулаад суудаг байсан юм билээ. Яг ажил аваад шинээр ажлыг яаж сайжруулах вэ гэсэн бодолтой ирсэн. Ашиг орлогыг яаж нэмэгдүүлэх вэ, ажиллагсдын нийгмийн асуудлыг яаж сайжруулах вэ, цалин хангамжийг яаж нэмэгдүүлэх вэ гэдгийг харж ажилласан. 2013 оноос томоохонд тооцогдох 4 төсөл ажлыг гүйцэтгээд дууслаа. Тухайлбал 2013 оны намар Булган суманд баригдаж байгаа хүүхэд залуучуудын паркийн инженерийн шугам сүлжээний 300-гаад сая төгрөгийн төсөлтэй ажлын тендерт шалгараад ажлыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэсэн.

2014 онд Могод сумын иж бүрэн ус, дулааны шугам тавих азийн хөгжлийн банк болон улс, орон нутгийн төсвийн хамтарсан хөрөнгөоруулалттай ажил, Тэшиг сумын инженерийн шугам сүлжээний ажлын ариутгах татуургын 1,4 км шугмыг дангаараа гэрээ байгуулж хийсэн байгаа. Манай анх удаа хийсэн томоохон ажил. 2014 онд эрчим хүчний яамнаас зарлагдсан Могод сумын инженерийн шугам сүлжээнд холбох ажлын тендерт ороод шалгараад гэрээ байгуулаад 2 жил дамнаж хийх ажил дээр ажиллаж байна. Өнгөрсөн онд төсөвт байгууллагуудыг холбосон. Энэ зун хувийн хэвшлүүдийг холбох ажлыг хийж гүйцэтгээд улсын комисст хүлээлгэн өгсөн. Одоо 10–р сарын 1-нээс Сэлэнгэ сумын байгууллагуудыг төвлөрсөн халаалтад холбох ажлыг гэрээ байгуулаад тохироод ажлаа эхэлж байна. Манайхан ч нэг баг болж ажлыг түргэн шуурхай хийж гүйцэтгэж байгаа. Орон нутгийн өмчит компани учир төрийн хөрөнгөөр төрийн байгууллага гүйцэтгэж байгаа учир чанартай хийдэг.Аймгийн удирдлага манай ажлыг дэмжиж байгаа.

 -Танай байгууллага хэдэн ажиллагсадтай вэ?

-Үндсэн 70 гаруй хүнтэй. Халаалтын улиралд бол 160 гаруй ажиллагсадтай болоод явчихдаг.

-Ажиллагсдынхаа нийгмийн асуудлыг хэрхэн шийдвэрлэж байна вэ?

-Томоохон ажил гэвэл 2014 оны эхнээс бүх ажилчдынхаа цалинг 30 хувиар, усан санч нарынхаа цалинг 50 хувиар нэмсэн байгаа. Энэ бол ажилчдын нийгмийн асуудлыг шийдэх хүрээнд хийсэн том ажил болсон гэж үзэж байна. 180 мянган төгрөгийн цалин авдаг байсан усан санчид өнөөдөр 400 гаруй мянган төгрөг аваад сууж байна. Тэд бүгд баяртай байгаа. Тэдний амьдралд маш их тус дэм болсон гэж үздэг. Орон нутгийн өмчит компани учир хамтын гэрээгээ Булган сумтай байгуулаад явж байгаа. Ажиллагсдад чиглэсэн хөнгөлөлт урамшуулал, тэтгэвэр тэтгэмж зэрэг хөрөнгөмөнгөтэй холбоотой асуудлыг 20-30 хувь нэмсэн байгаа. Бүх хамт олноороо хэлэлцүүлээд саналыг аваад шийдсэн.

-Үр дүнгийн урамшуулал олгож байгаа биз дээ?

-Жилдээ 2 удаа үр дүнгийн урамшуулал өгч байсан юм. 2,3-р улиралд алдагдалтай ажилласан гээд үр дүнгийн урамшуулал олгодоггүй байсан юм билээ. Одоо бол улирал бүрийн эцэст үр дүнгийн урамшуулал олгоод явж байгаа. Жилийн 4 улиралд ашигтай ажилладаг болсон. Үүнд манай хамт олон маш их сэтгэл ханамжтай байгаа.

-Хамт олноо хөгжүүлэх бодлогын тухайд...?

- Манай хамт олон залуучууд олонтой. Сургалтад хамрагдах, гадаад дотоодын сургалтад явах хүсэлтэй байдаг. Ус сувгийн албаны дарга Мөнхбат ус сувгийн чиглэлээр Япон улс руу 10 хоногийн сургалтад яваад ирлээ. Усан хангамж, бохир ус зайлуулж байгаа талаар туршлага судлаад ирсэн. Энэ жил Солонгос, ОХУ, БНХАУ-руу туршлага судлуулахаар зарим хүмүүсийг явуулахаар төлөвлөөд ажиллаж байна.

-Одоо үүнийг л хийчих юмсан гэсэн ямар ажил тулгамдаж байна вэ?

-Энэ ажлыг аваад жил болоод тайлан балансаа гараад харсан.Барилга хот байгуулалт нийтийн аж ахуйн газарт харьяалагдаж байдаг. Мөн нийтийн аж ахуйн холбоо, барилгын хөгжлийн төв, усны зохицуулах зөвлөл зэрэг газарт тайлангуудаа өгч явуулдаг. Булган аймагтаа бол ТУЗ, аймгийн ИТХ-д өгдөг. Тэгээд усны зохицуулах зөвлөлд оныхоо тайланг өгсөн. Манай тайланд хяналт шинжилгээ хийгээд “танай олборлож байгаа эх үүсвэрээс гараад хэрэглэгчийг хангаж байгаа ус, тоолуураар гүйсэн ус хоёрын алдагдлын зөрүү50 хувьд хүрсэн байна. Энэ бол ноцтой асуудал. 100 литр ус тоолуураар гүйгээд гарлаа. 50 литрийг нь мөнгөболгоогүй алдаж байна гэсэн үг. Ийм өндөр алдагдал байна. Үүнийг бууруул” гэсэн шаардлага тавьсан. Энэ алдагдлыг бууруулахаар ажлыг төлөвлөөд явж байгаа. Бага хэмжээний алдагдал байдаг юм байна лээ. Алдагдал 20 хувьбайвал боломжтой гэж үздэг. Ийм хэмжээнд хүргэхээр зорьж ажиллаж байна.

Нэлээд ажил хийлээ л дээ. Хяналт шалгалт хийж алдагдлын учир шалтгааныг олоод авчихсан байгаа. Үүнийг таслан зогсоох, усны алдагдлыг бууруулахад нэлээд хөрөнгөзарсан ажил хийгдэнэ. Энэ алдагдлыг бууруулчих юм бол миний ажиллаж байгаа байгууллагын ирээдүй, орон нутгийн хөгжилтэй ч холбоотой болов уу гэж боддог.

-Нутгийн залуу хүний хувьд Булган нутгийн хөгжлийн төлөөсанаа зовнидог нь мэдээж. Энэ тухай?

-Эрдэнэт гэдэг зах зээл рүүманай эдийн засгийн, мөнгөний урсгал явж байна. Жишээ нь цалин буугаад гутал авахаар тийшээ л явдаг. Мөнгөний урсгал тийшээ байгаа болохоор хөгжил сул байгаа. 10 жилийн дараа ирэхэд хөгжөөгүй байна гэдэг. Орон нутгийн хөгжлийг байшин барилга, гоё гэрлээр төсөөлөөд байх шиг байгаа юм. Булган сумыг хот болгоё гэсэн төлөвлөлт хийгээд явж байгаа.

Хэрвээ хөгжил ярих гэвэл 1-рт: Хүн оршин суух бололцоог хангасан байх ёстой. Барилга барих ёстой. Орон сууц, залуусын чөлөөт цагийг өнгөрүүлэх төв байх хэрэгтэй болно. Энэ бүхний эхлэл газар доорх байгууламж. Газар доорх хотоо байгуулаагүй байж барилга бариад хэрэггүй. Хот болгоё гэвэл инженерийн байгуулжаа шийдэх хэрэгтэй байгаа. Үүнийг ч хийж хэрэгжүүлж байна. Дээр нь дулааны цахилгаан станцаа ашиглалтад оруулбал бүтээн байгуулалтууд хийгдээд явах боломжтой.

2-рт: Ажлын байрны асуудал байна. Ажлын байр тодорхой шүүдээ. Хэдэн төрийн албан хаагч байна. Тодорхой дорвитой үйлдвэр байгуулаад хувийн хэвшлийн хөрөнгөоруулалтыг дэмжиж ажлын байр нэмэгдүүлмээр байгаа юм. Аймгийн ИТХ-аас үйлдвэржүүлэлтийн бүс гэдгийг тодорхойлоод эхний ээлжинд газар, дэд бүтцийг нь шийдээд явж байна. Ус хангамжийг нь гаргачихлаа. Дэд станц цахилгааны асуудлыгшийдчихлээ. Энд үйлдвэрлэл хөгжөөд ирэхээр хүн ам нэмэгдэнэ. Эрдэнэт рүүих юм алдаж байгаа нь үнэн. Аймгийн удирдлага энэ жилээс Эрдэнэт үйлдвэртэй хамтран ажиллахаар болсон. Тэр бол зөв зүйтэй ажил.

-Энэ өвөл галд хийх “чучил” хэр билээ?

-2014 онд Сайхан сумын “Илчит металл” ХХК-тай гэрээ байгуулаад 16000 тонн нүүрсний гэрээ байгуулаад өнгөрсөн өвлийг авсан. Энэ жил мөн гэрээ байгууллаа. Нүүрсээр бүрэн хангана гэсэн. Одоо бол нүүрсээ графикийн дагуу татан авалт хийгээд уурхай маань нийлүүлэх боломжтой байгаа. Нүүрсний үнийн хувьд тонн нь 6500 төгрөгөөр нэмэгдсэн байгаа. Энэ жил уурхай 60 гаруй метрт хөрс хуулж шинээр нүүрс гаргаж байгаа учраас үнэ нэмэгдсэн гэсэн.

-Танайх иргэдэд нүүрс борлуулах уу?

-Үгүй. Булган сумын ЗДТГазар сумынхаа иргэдийн хэрэгцээний нүүрсийг Илчит металь ХХК тай хамтран тэр үйл ажиллагааг зохион байгуулж байгаа.

-Бусад ижил төрлийн байгууллагатай ажлаа харьцуулбал ямар байна вэ?

-Аймаг болгонд орон нутгийн өмчит компани бий. Зарим аймагт ус, дулааны асуудлыг дангаараа хариуцсан байгууллага байдаг. Нийтдээ нийтийн аж ахуйн компани гэж явдаг. 2014 оны жилийн эцсээр бол нийтийн аж ахуйн холбооноос ажлыг дүгнээд ажлаараа шилдэг 3 аймгийн аж ахуйн нэгжийн нэгд орсон.

Ер нь бол эхний 5-д байнга ордог. Усны шинжилгээний лаборторийн ажил маань их нөлөөүзүүлсэн. Ийм лаборторитой аймаг цөөхөн шүү. Орхон аймаг гэхэд лаборторигүй шүүдээ.

-ИТХ-ын төлөөлөгчийн хувьд тайлангаа хэр тавьж байна?

-2012 оноос сонгогдсноос хойш багийн иргэдийн нийтийн хурал, багийн усан сангийн самбараар тайлангаа тогтмол мэдээлж явж байгаа. 2-р багийн а,б хэсгийн дунд байдаг хог их овоорсон газрын хогийг цэвэрлэж гуу жалгыг нь 2014 оны бүтээн байгуулалтын газар шорооны ажлаас шороо асгуулж тэгшилсэн. Явган хүний зам тавьж тохижуулахаар ажиллаж байна. Багийн дарга, ИНХ-ын дарга бид өөрсдийн хөрөнгөөр ингэж шийдсэн. Зуны улирал болоод ирэхээр хөрөөрам тийшээ нүүрний айл руу хог урсаад байдаг гэсэн санал тавьсан. Энэ жил онцгой байдлын шугмаар суваг татаж өгсөн. Тэр хавийн айлууд ямарч байсан усны аюулд өртөхгүй болсон. Яваандаа том хэмжээний сувгийн асуудал хийх хэрэгтэй болох байх. Хөрөөрамын жалгын хойд талын айлууд машин унаатай хүмүүс гарч болохгүй байна гэхээр техникээр гарц гаргаж өгсөн. Багийн иргэдийн дунд 2-3 төрлийн тэмцээн зохион байгуулдаг. Үүнд багийн иргэд идэвхтэй оролцдог. Өөр нэлээд ажил хийдэг. Өвлийн улиралд түлээ нүүрсний дэмжлэг үзүүлэх, сургалтын төлбөр, хүүхдийн хичээлийнхэрэгсэл гэх мэт туслалцаа хүсэж орж ирдэг, бололцооны хирээр шийдэж байна. Ажлын байр нэлээд асууж орж ирдэг. Үүнийг шийдээд явдаг. Манай багийн залуучууд ажилд нэлээд орж байгаа. Зарим нь өөрийнхөөтойргийн иргэнийг ажил авлаа ч гэж бодож байдаг байх.

-Багийн иргэдийн амьжиргааг хэр байдаг гэж дүгнэж байна?

 -Нэлээд суурьшмал баг. Ихэнхи иргэд ажил орлоготой иргэд байдаг. Гэхдээ амьдарлын бололцоогүй, хүнд айл өрх иргэл байгаа. Тэр иргэдийнхээ асуудлыг Багийн дарга, ИНХ-ын дарга нартайгаа хамтарч шийдээд явж байгаа. Ер нь багийн дарга, ИНХурлын дарга нартай сайн хамтарч ажиллаж байгаа.

-Ширээний номын тухайд?

-Хааяа суухдаа Элбэгдоржийн “Онч мэргэн үг” гэдэг номыг байнга сөхдөг дөө. Сүүлийн үед мэргэжлийн дулааны чиглэлийн ном их сонирхож байна даа. Ойлголт мэдлэг сайн авдаг. Цогт инженер байнга зөвлөгөөөгдөг.

-Гэр бүлээрээ эдийн засгийн хүмүүс.Хүүхдийн хүмүүжилд хэр анхаардаг аав бол оо?

-Том хүү7-р анги, дунд хүү3-р анги, бага хүүой гарантай нялх. Ний нуугүй хэлэхэд би бол хүүхдийнхээ хичээл сургуульдайхтар анхаардаггүй. Том хүүамралтын өдрүүдээр Эрдэнэт явж математикийн сургалтад суралцдаг. Хүмүүс андахгүй байх Бат-Эрдэнэ инженер гэж байдаг. Түүний сургалтад суралцаж байгаа.

-Өрхийн төсвийн тухай?

- Өөрийнхөөцалинг гэр бүлийнхээ хүнд өгчихдөг дөө. Өөрийнхөөхэрэгцээний бага хэмжээний юм аваад өгнө. Манай хүн зохицуулдаг. Зээлүүдээ хийнэ. Бас асуудал байна шүү. Хадгаламж хуримтлуулна.

-Дуулах уу

-Тийм авьяас байхгүй.

-Таны бахархал юу вэ?

-Миний амьдрал. Сургууль төгсөөд ажилд ороод л өөрсдийнхөөхүчээр амьдралаа босгож явна. Бахархал гэр бүл юм даа. 3 сайхан хүүтэй. Бүгдээрээ сайхан эрүүл энх, ажил төрөлтэй яваа маань бахархал юм даа.

-Хобби юу билээ?

-Миний хувьд нэг их айхтар хобби байхгүй л дээ. Хүнтэй адилхан ан гөрөөхийж, морь уяад явдаггүй. Миний дээд талын ах Итгэлбаяр шагай харвадаг. Түүнийг дагаж шагай харваж байна. Манай найз ч бас шагай харвадаг. Их дуртай болж байна. Их сайхан спорт л доо. Монгол уламжлал ёс жаягаа дээдэлсэн, бие биенээ хүндэлсэн, их хүлээцтэй суурьтай, харж боддог чиглүүлдэг спорт. Чөлөөт цагаараа шагай харвах их дуртай.

-Эрчүүдтэй ажилладаг болохоор “ташуур” хэр хэрэглэх вэ?

-Ер нь манай байгууллагаэрчүүд голцуу шүүдээ. 20-иод эмэгтэйтэй. Эрчүүдтэй нэг талаар ажиллахад амар. Ширүүн үг хэлээд явахад зүгээр шүү. Алдаа гаргавал уучлал гуйна. Манайхан өөрсдөөсөөасуудаг гэсэн.

-Ууртай байна уу үгүй юу гэж. Ууртай бол 2 минутын дараа ороход зүгээр болчихсон байдаг гэж ярьдаг. Би ч хурдан ууртай юм шиг байгаа юм. Адгуу яаруу ч юм шиг. Аливаа ажлыг хурдан шуурхай хийхийг шаарддаг.

-Хэр зөөлөн хүн бэ?

-Би их зөөлөн хүн дээ. Хүнийг аль болох ойлгож зөв шийдэхийг хичээдэг. Асуудлыг яриад зөөлрүүлээд явахыг хүсдэг. Хэлсэндээ байна гэж хатуурхдаггүй шүү

өдөөих явах уу?

-Явна. Могод суманд төвлөрсөн халаалтыг хийгээд цаашдаа ашиглалт үйлчилгээг хариуцаад явж байгаа. Могод сумыг яг л аймгийн төвтэйгээ адилхан бүх төсвийн газрыг ус, дулаанаар хангаад явж байгаа. Манай 10 хүн ажилладаг. Концессийн гэрээ хийгээд манай компанид харьяалагдаад явж байна. Цалин өндөр хангамж сайн байна гэж тэд ярьцгааж байгаа. Бүрэгхангай, Тэшиг сумын ус, дулааны хангамжийн асуудлыг манайд хариуцуулахаар чиглэл гарчихсан байгаа. Мэргэжлийн байгууллагын хувьд ашиглалт, үйлчилгээг хариуцаад явах байх. Сэлэнгэ сумын дулаан хангамжийн хувьд концессын гэрээгээр гүйцэтгээд цаашид ашиглалт үйлчилгээг нь хариуцахаар ерөнхийдөөтохирчихсон байгаа. Төсвийн байгууллагын дарга эрхлэгчид үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхгүй түлээ нүүрс хөөцөлдөөд явахгүй болно гэж ойлгож болно.

-Сонгуульт ямар ажил хариуцаж байна даа.

-2012 оноос Булган аймгийн АН-ын дэргэдэх ардчилсан залуучуудын холбооны тэргүүн. Аймгийн Залуучуудын Холбооны тэргүүлэгч гишүүнээр ажиллаж байна. Орон нутгийн өмчит компани дээр ажилладагийн хувьд нам дагасан залуучуудын байгууллага дагаад улс төржөөд яваад байхыг боддоггүй. Тэгэхдээ тэр ажлаа тодорхой хэмжээнд өөр төлөөлөл болсон залуучуудаараа хийлгээд яг МЗХ-ны үйл ажиллагаанд голлож орж явдаг. МЗХ-ны уламжлал болгон хийгдэж хэвшсэн ажилд голлож оролцдог. Жишээлбэл өвлийн загасчлал тэмцээнд залуучуудыг оролцуулж шагнал урамшууллыг шийдсэн. Аймгийн залуучуудын бодлого гаргахаар ажиллаж байна. Хэд хэдэн салбарын чиглэлээр хэлэлцүүлэг хийсэн. Санал авч байна.

-Залуучуудын идэвх хэр зэрэг байна гэж үзэж байна?

-Их учир дутагдалтай. Идэвх тааруу. Залуучуудад хандаж хэлэхэд байгаа байдлаа шүүмжлэхийн оронд ирээдүйд сайн сайхан амьдрах нөхцлөөодооноос өөрсдөөхангаж эхлэх хэрэгтэй. Өөрсдөөоролцох ёстой. Түүнээс биш шүүмжлээд суугаад байх хэрэггүй. Оролцохгүй байгаа мөртлөө. Чи юу ч хийхгүй байна гээд дайраад байдаг. Санал бодлоо тусгуулж явах ёстой гэж. Үүнд л идэвхтэй байх хэрэгтэй байна. Залуучуудыг байгууллагын дарга нарт албан тоот илгээж байж цуглуулсан. Тэдний зарим нь залуучуудын байгууллагын удирдлага руу шүүмжлэлтэй хандаж байсан. МЗХ-ны дэргэд буюу байгууллага болгон дээр зөвлөл гэж байгуулмаар байна. Тэдгээр залуус гаргасан санал санаачлагаа залуучуудын холбоонд ирж танилцуулж, хэлэлцүүлж нийтээрээ хамтран ажилламаар байгаа юм. МЗХ-ны тэргүүлэгчийн чөлөөт суудал гаргаж түүнд тэдгээр залуус чөлөөтэй сууж санал бодлоо илэрхийлдэг байх санал гаргасан. Үүнийг тэргүүлэгчид дэмжсэн.

-Залуучууддаа хандаж юу уриалмаар байна?

-Булган аймгийнхаа нийт залуучуудад амжилт хүсье. Анхдагч алдартны сайхан энерги шингэсэн нутагт ажиллаж амьдарч байгаагаараа бахархаж, тэрнээсээ урам авч Булган нутгийнхаа хөгжилд өөрсдийн гэсэн хувь нэмрийг одоооноос эхэлж оруулж, оролцож яваасай гэж уриалмаар байна. Тэгээд аливаа зүйлд жижиг гэлтгүй өөрсдийнхөөоролцоог нэмэгдүүлж нутгийн хөгжилд хувь нэмрийг оруулж өөрсдийнхөөирээдүйг харж оролцож байгаарай гэж уриалмаар байна.

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Ямар нэгэн санал асуулга алга байна