Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан уншлагын танхим нээгдлээ

2017-02-07 00:24:49 | 691 | 0


Төрийн гурван удаагийн шагналт, ардын уран зохиолч Цэндийн Дамдинсүрэнгийн нэрэмжит Дорнод аймгийн Төв номын сан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан уншлагын танхимтай болж өнөөдөр нээлтээ хийлээ. Тус номын сангийн хамт олон санаачлага гаргаж аймгийн Засаг даргын нөөцийн сангаас 5,5 сая төгрөгийн төсөвөөр дээрх танхимыг тохижуулжээ. Танхим хөгжлийн болон харааны бэрхшээлтэй иргэдэд тав тухтай үйчлүүлэх бүхий л бололцоог хангаж өгснөөрөө үлгэрлэхүйц ажил болсон нь харагдаж байлаа. Тухайлбал орох үүднээс эхлээд 00, цахим номын сан буюу сонсдог ном, баррель үсгийн программ бүхий цогц танхим зэрэг нь энэхүү ажлыг сэтгэл шингээж хийсэн болох нь ил харагдаж байлаа. Уншлагын танхимыг тохижуулахад УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, аймгийн ХХҮХ-ий дарга Н.Мөнхгэрэл нар дэмжлэг үзүүлжээ. Энэ ажил орон нутгийн номын сангууд цаашид хэрэгжүүлэхүйц санаачлага болж хэмээн нээлтэд ирсэн иргэд ярьж байлаа. Тус номын сан  хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд илүү хүрч ажиллахын тулд гэрээр ном хүргэж өгөх ажлыг тун удахгүй хэрэгжүүлнэ гэж захирал Ж.Цагаан ярилаа.

Н.Мөнхсайхан

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Фото мэдээ

Ямар нэгэн мэдээлэл олдсонгүй!
Ямар нэгэн санал асуулга алга байна