Мянга гаруй сурагч цэнгээнт бүжгээр өрсөлдөж байна

2017-04-12 09:56:46 | 1144 | 0


 

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Хэрлэн сумын Улсын тэргүүний 5-р сургуулийн мянга гаруй сурагч “Хаврын баяр” цэнгээнт бүжгийн тэмцээндээ идэвхтэй оролцож байна.

Хүүхдийн хүмүүжил, гоо зүйн боловсролыг дээшлүүлэх зорилгоор энэхүү бүжгийн тэмцээнийг жил бүр хоёр төрлөөр зохиодог уламжлалтай.  Бага ангийнхан ардын бүжгээр, дунд ахлах ангийнхан цэнгээнт бүжгээр авьяасаа сорьсон байна. Бүжгийг тус сургуулийн дуу хөгжмийн багш Н.Эрдэнэчимэг дэглэж, тухайн хүүхдүүдийн насны онцлогт тохирсон техникүүдийг оруулахыг зорьсон гэв.

Одоогоор бүжгийн тэмцээн ид үргэлжилж байна. Ангилал бүрийн шилдгүүд болон “Хаан”, “Хатан” бүжигчид удахгүй шалгарна.

 

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Фото мэдээ

Ямар нэгэн мэдээлэл олдсонгүй!
Ямар нэгэн санал асуулга алга байна