Түүнийг амьд сэрүүн ахуйд уламжлал болон явагддаг байсан шатрын тэмцээнийг өнөөдөр ч үр ач нар үргэлжлүүлэн зохиосоор байгаа нь энэ юм. Тэмцээн жилээс жилд хүрээгээ тэлж, дан ганц Дорнод аймаг гэлтгүй хөрш зэргэлдээ Сүхбаатар, Хэнтий аймгаас шатарчид ирж оролцох болжээ. Энэ удаагийн тэмцээнд 60 шахам шатарчин "хүнгүй талд цусгүй тулаан"-аа хийж шилдгүүдээ тодруулав.
Тэмцээн эрэгтэй, эмэгтэй, ахмад гэсэн гурван төрлөөр явагдаж, Д.Дүүрэнжаргал, Б.Очирсүх /Сүхбаатар аймаг/, Д.Дөлгөөнжаргал, С.Чойжилсүрэн, Ц.Баяржаргал нар эрэгтэйчүүдийн төрөлд эхний таван байрын эзэд болов. Харин А.Саруулзаяа, М.Алтантунгалаг, Т.Хүслэн нар эмэгтэйчүүдийн төрөлд өнгөлсөн бол М.Өлзийтөмөр, Б.Дугар, Д.Ганшигмаа нарын ахмадууд ангилалдаа тэргүүлжээ.
Н.Мөнхсайхан
Сэтгэгдэл үлдээх