Дорнодын Бадминтончид амжил дүүрэн ирлээ

2017-05-08 13:02:14 | 699 | 0


 


 
 Дорнод аймгийн бадминтоны өсвөрийн шигшээ багийн тамирчид БНХАУ-ын Хайлаар хотноо болсон тэмцээнд амжилттай оролцоод иржээ. Хэрлэн сумын Улсын тэргүүний 5-р сургуулийн 12а ангийн сурагч Б.Наранцэцэг, 8д ангийн сурагч Б.Ялалтбаяр, Б.Солонго нар алтан медаль хүртэж, багийн дүнгээр 3-р байрт шалгарсан байна.  
Энэ тэмцээн нь жил бүр уламжлал болон явагдаж, хөрш зэргэлдээ улс орнуудын тамирчид ирж оролцдогоороо онцлог гэнэ.
Сүүлийн үед тус аймгийн бадминтоны тамирчид улс бүсийн болон ОУ-ын тэмцээнд амжилттай оролцох болсон гэж шигшээгийн тамирчид ярьж байна. 
 

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Фото мэдээ

Ямар нэгэн мэдээлэл олдсонгүй!
Ямар нэгэн санал асуулга алга байна