ДОРНОД АЙМАГ ГАЗАР ӨМЧЛӨЛИЙН ХЭМЖЭЭГЭЭР УЛСАД ТЭРГҮҮЛЖ БАЙНА

2017-05-08 13:04:04 | 2162 | 0


 



 
Зураг
Дорнод /МОНЦАМЭ/. Газрын харилцааны ажилтны өдөр энэ сарын эхний 7 хоногийн турш үргэлжилж байгаатай холбогдуулан Дорнод аймгийн хэмжээнд газар өмчлөл, хаягжуулалт хэрхэн явагдаж байгаа талаар ГХБХБГ-ын Газрын удирдлагын хэлтсийн дарга Б.Одончимэгээс тодрууллаа.

-Дорнод аймаг газар өмчлөлийн хэмжээгээр улсад дээгүүрт явдаг шүү дээ. Өнгөрсөн онд хичнээн иргэн газраа өмчилж авав?
-Газар өмчлөл хуулийн дагуу явагдаж байна. Аймгийн хэмжээнд 2002-2016 онд нийт 32543 иргэн 3820.6 га газрыг өмчилж аваад байна. Өнгөрсөн онд 923 иргэн нийт 75.7 га газрыг өмчилж авснаар манай аймаг газар өмчлөлийн хэмжээгээр улсад 1-р байрт орсон. Иргэд өмчилсөн газартаа ногоо тарьж үр шимийг нь хүртэх, хашаа байшингаа барьцаалах, зах зээлийн эргэлтэд оруулах, худалдан борлуулж орон сууцанд хамрагдах зэргээр газрын үнэ цэнийг ойлгож байгаа учир сүүлийн жилүүдэд газар өмчлөл өссөн үзүүлэлттэй яваа. Энэ бол бидний ажлын үр дүн гэж хэлж болно.
-Хаягжуулалтын талаар тодорхой мэдээлэл өгөөч. ОУ-ын жишгийг Монгол Улсад нэвтрүүлэх нь гэж ойлгосон?
-Тэгж ойлгож болно. 2013 онд Хаягжуулалтын тухай хууль гарснаар хаягийн мэдээллийн систем байгуулах гэрээт ажил МУ-ын хэмжээнд өрнөж эхэлсэн.  Өмнө нь байшингуудыг 1, 2, 3 гэхчлэн дугаарладаг байсан бол гаднын орнуудын жишгээр гудамжаар нь дугаарлах боломжтой болсон. Тухайлбал, Зангиатын 2-р эгнээг Зангиатын 401, 402 гэх зэргээр дугаарлах бол 12-р байрны 1 тоот гэдгийн өмнө Баянтүмэнгийн гудамж гэсэн тодотгол нэмэгдэнэ гэсэн үг. Тиймээс иргэн, аж ахуй нэгж байгууллага өөрөө хүссэн тохиолдолд газрыг худалдах, бэлэглэх, өв залгамжлах зэргээр газартай холбоотой эрх зүйн харилцааны өөрчлөлт хийх тохиолдолд хаягийн өөрчлөлтийг дээрх байдлаар шинэчилж болно. Иргэд маань энэ тал дээр идэвхтэй байж, хаягийг шинээр солиход хамтран ажиллаарай гэж дашрамд уриалмаар байна.
-Танай байгууллагын хувьд энэ оныг ил тод байдлыг хангах жил болгон зарласан. Зорилтот жилийн хүрээнд ямар ажил төлөвлөөд байгаа бол?
-2017 оныг “Иргэдийн оролцоог нэмэгдүүлж, ил тод байдлыг хангах” жил болгон зарласан. Зорилтот жилийн хүрээнд иргэдэд газрын харилцааны талаарх мэдээллийг хүртээмжтэй хүргэхээр хэд хэдэн ажлыг төлөвлөөд байна.

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Фото мэдээ

Ямар нэгэн мэдээлэл олдсонгүй!
Ямар нэгэн санал асуулга алга байна