Хамгийн сүүлийн статистик судалгаагаар Дорнод аймгийн хэмжээнд шилжин ирэгсэд буурч явагсад нэмэгдсэн үзүүлэлт гарчээ. 2015 оны жилийн эцсийн байдлаар Улаанбаатар хот, бусад аймгаас 887 хүн шилжин ирж, 1740 хүн явсан байна. Шилжин явагсдыг насны бүлгээр нь авч үзвэл 20-35 нас буюу залуу үеийнхэн 51.4 хувийг эзэлж байгаа юм.
Шилжин ирэгсэд 1000 хүн ам тутамд 40 ногдож байгаа бол мянган хүн тутмын 50-иад нь шилжин явж байна гэсэг үг.
Сүүлийн жилүүдэд иргэдийн төв суурин газарт амьдрах хүсэл сонирхол нэмэгдэж буйг дээрх тоон үзүүлэлтээс харж болохоор байна гэж тус аймгийн Статистикийн хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл үлдээх