Дундговь аймгийн Онцгой байдлын газраас алба хаагчдынхаа гэр бүлд зориулсан өдөрлөг зохион байгуулжээ.
Тус өдөрлөгийн хүрээнд алба хаагчдынхаа гэр бүлийнхэнд байгууллагын түүхэн замнал, хөгжил, бахархлыг харуулсан музей үзүүлж, үйл ажиллагаагаа танилцуулан, ажлын онцлогийг харуулж, гэр бүлүүдийнхээ дунд тэмцээн зохион байгуулсан байна.
Энэхүү өдөрлөгийн үйл ажиллагааны хүрээнд “Үнэт зүйлсийн боловсролын академи”-ийн тэргүүн, гэр бүл судлаач Р.Мөнхцэцэгийг урьж, “Гэр бүлийн үнэт зүйл” сэдвээр лекц уншуулж, сургалт зохион байгуулсан нь залуу гэр бүлийг төлөвшүүлэх, хандлагыг сайжруулах, эерэг уур амьсгалыг бүрдүүлэхэд ихээхэн ач холбогдолтой үйл ажиллагаа болжээ.
Сэтгэгдэл үлдээх