Н.Баасанхүү: “-ХЭРЭГЛЭГЧИД БАЙНА ГЭДЭГ НЬ МАНАЙ БАЙГУУЛЛАГЫН ОРШИН ТОГТНОХЫН ҮНДЭС”
Манай сонин өнөөдрийнхөө дугаарт “Монголын цахилгаан холбоо” компаний Дундговь аймгийн Холбооны газрын дарга Н.БААСАНХҮҮ-тэй эрхэлсэн салбар, байгууллагын нь талаар ярилцлаа.
-Шинэ ажилд томилогдсон явдалд баяр хүргэе. Ингээд тантай ажил төрлийн талаар ярилцахыг зорьсон юм.
-Баярлалаа, Гэхдээ ажилд томилогдоход баяр хүргэх нь гол биш, харинамжилт хүсэх нь чухал гэж ойлгодог. Миний хувьд бол дарга хийх нэг их гоё сайхан ажил биш, дарга гэж хэлүүлэх ч тийм чухал биш. Аливаа зорилго бүхэн үр дүн,үр нөлөөг авчирдаг бол зорилт бүхэн өөрчлөлтийг авчирдаг. Өөрчлөлт хийхийг хүсэх л чухал, аливаа зүйл бүхэн хувьсан өөрчлөгдөж байж л сая хөгжил дэвшилд хүрнэ байх гэж ойлгодог. Нэг байгууллагын өөрчлөлт-Олон байгууллагын соёлд нэмэр болдог.Тиймээс бид өөрчлөгдөх л ёстой цаг үеийнхээ эрэлт хэрэгцээ,хүсэл,шаардлагын дагуу ажиллах ёстой.
-Ажилтайгаа бүрэн танилцаж амжив уу,Таны хувьд харьцангуй шинэ салбар шиг санагдах юм. Анхны сэтгэгдлээ манай уншигчидтай хуваалцана уу?
-Танилцаж амжилгүй яахав. Миний хувьд шинэ салбар ч гэсэн нөгөө талаараа миний мэргэжил, мэргэшилтэй бас ч үгүй харьцангуй ойрхон салбар л даа, одоогийн холбооны газрын үйл ажиллагаа явуулж байгаа үйлчилгээ. Анхны сэтгэгдэл сайхан байлгүй яахав дээ,тиймээ хө. Муухай сэтгэгдэлтэй эхлэж болохгүй шүү дээ. Сайныг нь улам сайжруулъя,муухан байгааг нь сайхан болгоё гэж байгаа менежер хүн чинь.
Ер нь тэгээд удирдагч ба менежер хоёр чинь хэлбэр талаараа төстэй ч агуулга талаараа ёстой нөгөө тэнгэр газар шиг ялгаатай ойлголт л доо.
Та бид хоёр чинь бүр том сэдэврүү орлоо л доо. За яахав энэ талаар ялгааг гаргасан зүйлийг ярилцъя.Гол ялгааг нь бол Удирдагчид ирээдүйд болох зүйлийг харж, ямар ч үнэ цэнээр хамаагүй хүрэхийг хүсдэг бол менежерүүд ямар нэгэн зүйлийг зөв хийхийг хичээдэг. Удирдагч нар асуудлыг эрсдлээс үл эмээн шийдэхийг хүсдэг бол харин менежерүүд асуудлыг өөртөө хамгийн эрсдэлгүй байдлаар шийдвэрлүүлэхийг хүсдэг. Удирдагчид шийдвэр гаргахдаа ирээдүйд хамгийн зөв байх зарчмыг барьдаг бол харин менежерүүд энэ шийдвэр хүмүүст хэрхэн таалагдахыг л боддог. Удирдагчид үр дүнг эрхэмлэдэг бол харин менежерүүд үйл явцыг илүү эрхэмлэдэг л гэж хүмүүсд ярьдаг,зөвлөдөг байлаа л даа. Байгууллагын дарга гэдэг бол үнэндээ менежер ч гэсэн удирдагчийн шинж чанар,элементийг агуулсан л байдаг.
-Аймгийн холбооны газар гэдэг чухам л “Холыг ойртуулж, хоёрыг уулзуулдаг” их хөлийн газар байдагсан. Одоогийн дүр зураг арай л өөр байх шиг. Энэ талаар?
Шинжлэх ухаан техникийн дэвшил хөгжлөөс шалтгаалаад өөр дүр зураг харагдаж байгаа л даа. Гэхдээ л ерөнхий чиг хандлага,зорилго,зорилт нь хэвээрээ л дээ.
“Холыг ойртуулж, хоёрыг уулзуулахад”чинь ямар нэг зүйлээр л дамжуулна шүү.Жишээ нь,бид хуучин утсаар ярихад шонгийн мод бүхий шугам байсан бол одоо түүнийг чинь агаарын дахин дамжуулах шугам, шилэн кабель энэ тэр гээд л байна шүү дээ.Үүнийг л манай үе үеийн холбоочид найдвартай ажиллагааг нь хангаж холыг ойртуулж хоёрыг уулзуулж байна.Тэгэхээр харагдах хэлбэр өөр болсон ч гэсэн агуулга зорилго нь хэвээрээ л дээ.
-Үүрэн холбооны операторууд танай зах зээлийн нэлээд хэсгийг эзлээд байна. Зах зээлээ эргүүлж авах талаар ямар ажил төлөвлөж байна вэ?
-Энэ талыг бол бодолцох хэрэгтэй,бодож төлөвлөж байгаа зүйл байна байна бас. Жишээ нь,манай интернет үйлчилгээ бүтээгдэхүүн талдаа бол манайх үнэхээр давуу л даа. Тэд гол төлөв л ДАТА-гаар хязгаарласан үйлчилгээ явуулдаг бол бид харин хоногоор хязгаарлан,ДАТА нь хязгааргүй л дээ. Аливаа үйлчилгээ бүтээгдэхүүн бүр л давуу болон сул талтай байдаг. Сул талаа давуу тал болгож аюул эрсдэлдээ бодит боломж болгож ажиллах нь байгууллагын нэн чухал менежмент маркетинг л юм.
Манай суурин утасны үйлчилгээний давуу тал гэхэд гар утаснаас хавьгүй илүү л дээ. Яг үнэндээ бол хүн ер нь ертөнцөд аль урт удаан амьдрах л зорилго байдаг бол уу.Тэгэхээр гол хүчин зүйл бол эрүүл мэнд,элдэв цацраг туяа долгионы хор хөнөөлгүй , яриа тод,нууцлал өндөр,их хэрэглэх тутам үнэ хямд,нэр төрийн баталгаа гээд олон олон давуу тал байна шүү дээ,яг үнэндээ бол. Сул тал нь гэвэл хаа хамаагүй газраас гар утас шиг яриад хэрэглээд байх нөхцөл нь хязгаарлагдмал. Харин сул талаа давуу тал болгох гэдэг нь хүний эрүүл мэндэд ямар ч хор нөлөөгүй өөр олон боломжоор илүү гэх мэт
Бид харин сайн ажиллаж хүмүүсд ойлгуулж үйлчилгээнийхээ хүрээг өргөжүүлэх л хэрэгтэй
-Холбооны газрыг хүмүүс хуучин тогтолцооны үеийнхээр нь хараад байдаг. Гэтэл гурван давхар саарал байшин нь л хэвээр болохоос нийгэмд гүйцэтгэх үүрэг, бүтэц зохион байгуулалт, өмчийн хэлбэр гээд олон юм өөрчлөгдсөнийг хүмүүст жаахан дэлгэрүүлж тайлбарлана уу?
-Хуучин тогтолцооны үеийн цахилгаан шуудан холбооны газар маань энэ цаг үед цаг үеийнхээ шаардлага, үүрэг зорилгынхоо цар хүрээгээр дөрвөнхэсэг болж үйлчилгээ бүтээгдэхүүнээ хэрэглэгчиддээ хүргэж байна. Маш товч бөгөөд энгийнээр бол шугам сүлжээ бүхий дэд бүтцээ Мэдээлэл холбоо сүлжээ ТӨК, тэр сүлжээний үзүүр дээрээс ард иргэд, байгууллагад хүргэж байгаа үйлчилгээ бүтээгдэхүүнийг нь манай байгууллага болох Монголын Цахилгаан Холбоо ХК, шуудангийнх нь үйлчилгээг “Монгол шуудан-төрийн өмчит ХК, радио телевизийн үйлчилгээг Радио телевизийн үндэсний сүлжээ УҮГ,зарим нэг үйлчилгээг хувийн хэвшлийнхэн гүйцэтгэж байна.
Манай байгууллага бол хувьцаат компани хувьцааных нь 54,7хувийг Монгол улсын засгийн газар, 40хувийг нь КореаТелеком, 5,3хувийг хувь хувьцаа эзэмшигчид тус тус эзэмшдэг онцлог бүтэцтэй байгууллага.
Манай байгууллага бол тухайлбал интернетийн 48 mb урсгалыг бөөнөөр худалдан аваад Дундговийнхоо нийт 457 хэрэглэгчид жижиглэн хүргэж, мөн 677 хэрэглэгчид суурин утасны үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ үйлчилгээнийхээ заалаар тухайлбал нэг сард 2000 гаруй хүн интернет, хувилах, хэвлэх, олшруулах, олон улсын яриа, Wi-Fi карт, төлбөрөө төлөх,лавлагаа авах зэрэг үйлчилгээнүүдийг үзүүлж байна.
Бидний зорилго бол дэлхийн улс орнуудын цахилгаан холбооны технологийн хөгжилтэй мөр зэрэгцэн, хэрэглэгчдэд өндөр чанартай бүх нийтийг хамарсан харилцаа холбооны интернетийн үйлчилгээ, хувьцаа эзэмшигчдийнхээ эрх ашгийг дээшлүүлэн, нийт хэрэглэгчид, ажилтан албан хаагчид хамтдаа хөгжин дэвших явдал юм.
Тэгэхээр манай үйлчилгээ харьцангуй их юм шиг харагдаж байгаа ч гэсэн бид ашгийн төлөө бизнесийн байгууллагын хувьдбид үйлчилгээ өргөжүүлэх илүү олон хэрэглэгчтэй болох, хэрэглэгчдийн хүсэл хэрэгцээнд тулгуурласан шинэ буюу улам сайжруулсан үйлчилгээ бүтээгдэхүүн хүргэх явдал билээ.
Хэрэглэгч байхгүй бол манай байгууллага байхгүй шүү дээ. Хэрэглэгчидтэй бид хамтарч ажиллаж чадахгүй бол ийм төрлийн үйлчилгээ манай аймагтбайхгүй л болно шүү дээ
Ийм төрлийн үйлчилгээ манай аймагтбайхгүй болбол энэ цаг үед яах вэ,яах бол гээд төсөөлөөд бодоод үздээ...
-Шинэ нөхцөлд холбооны газар үндсэн үйлчилгээнүүдийнхээ хүрээг хэрхэн өргөтгөхөөр санаж бодож байна вэ?
-Хүмүүсд ер нь аливаа боломжийг болон байгууллагынхаа үйлчилгээ бүтээгдэхүүнийг мэдрүүлэх ойлгуулах маркетинг хийх явдал бол хамгийн чухал. Техник технологийн үсрэнгүй хөгжлийн энэ эрин үед маркетингийн удирдлагын үзэл баримтлал өрсөлдөөний чиг баримжаатай зургаадахь үе шатандаа хөгжиж байна.
Зах зээлээ судалснаар бид хэрэглэгчдийн манай үйлчилгээ бүтээгдэхүүний талаархи хэрэгцээ, хүсэл, эрэлтийг зөв тодорхойлж түүндээ тохирсон зөв цагт нь, зөв газарт нь, зөв менежмент хийхийг л зорьж байна даа.
Эхний ээлжинд бид Мандалговь хотынхоо иргэдэд утасгүй интернет (Wi-Fi) ашиглах нөхцөл боломжийг бүрдүүлэх чухал байна. Энэ бол үйлчилгээгээ өргөжүүлэх нэгээхэн боломж. Энэ талаар аймгийн болон Сайнцагаан сумын ИТХ, ЗДТГ-ыг идэвхтэй дэмжлэг санаачилга гаргаж хамтран үр дүнтэй ажиллана гэдэг итгэлтэй байна.
Мандалговь хотод бол 4 ширхэг Wi-Fi цацагч антен байрлуулахад л хангалттай боломж бүрдэнэ гэж тооцож байна.
Суурин утасны хэрэглээг өргөжүүлэх талаар бодитой ажил төлөвлөж хийх талаар гээд нилээдгүй ажлууд байна.
Гэхдээ хийе хийе гээд дайраад байж бас болохгүй л дээ. Хэрэгцээгээ хангах зүйлийг хүсэж байгаа хүн төлбөрийн чадвартай бол тэр хүсэл нь ЭРЭЛТ (demand) болно. Өөрөөр хэлбэл төлбөрийн чадвартай хүслийг эрэлт гэнэ.
Зах зээл өөрөө эрэлт нийлүүлэлтээр зохицуулагдана. Тэгэхээр цаг хугацаа орж байна,судлана,бодит байдлыг тогтооно,хэтийн төлөвийг тодорхойлно,ирээдүйн дүр зургаа гаргана,тэгэж байж л амжилтанд хүрнэ,үр дүн авчирна,үр нөлөө үзүүлнэ гэж ойлгодог,хичээдэг,миний хувьд ...
-Хөдөөд, тухайлвал сумдад танай нэгж ямар бүтцээр ажиллаж байна вэ?
-Манай байгууллага Луус, Сайхан-овоо, Эрдэнэдалай, Адаацаг, Дэрэн, Гурвансайхан суманд салбартай, Хулд, Говь-Угтаал, Цагаандэлгэр, Өндөршил, Дэлгэрцогт, Баянжаргалан суманд гэрээт ажилтантайгаар үйл ажиллагааг явуулж бүтээгдэхүүн үйлчилгээгээ хүргэж байна. Боловсон хүчний хувьд бол үндсэн 19 гэрээт, 6 ажилтантай таны хэлдгээр “Холыг ойртуулж хоёрыг уулзуулдаг”нөр их ажлаа Дундговь аймагтаа хүргэж байна.
Харин одоогоор техникийн нөхцлөөс шалтгаалаад манай үйлчилгээ бүтээгдэхүүн Өлзийт Дэлгэрхангай сумдад хараахан хүрч чадаагүй байна. Гэхдээ манай үйлчилгээ бүтээгдэхүүн хүрэх боломж гарна хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна. Энэ бол бодлого төлөвлөлт, цаг хугацаа, хөрөнгө санхүү, итгэл зүтгэлийн асуудал.
-Өөрийн чинь “Дундговь” телевизэд өгсөн ярилцлага үзэгчдийн анхаарлыг нэлээд татлаа. Байгууллагын менежмент гээд ярихаар хүнд их шинэлэг тусах шиг боллоо. Энэ талаар?
-“Дундговь”телевиз болон танай уран бүтээлчдэд баярлалаа. Бас багагүй үзэгч сонсогчтой болж хүрээ нь өргөжиж байгаад баяр хүргээд амжилт хүсье. Тиймээ,тэр ярилцлагаар байгууллагын менежмент,ажлынхаа эхлэлийн талаар асуудлыггол нь хөндсөн л дөө.
Бидний амьдарч байгаа цэнхэр дэлхий дээр удирдлагагүй юм гэж нэгээхэн ч үгүй,тиймээс удирдлагын тухай ярихад, хэрэгжүүлэхэд байгууллага-менежмент-менежер гэсэн гурван чухал ойлголтыг харилцан уялдаатай авч үзэх хэрэгтэй гэдгийг менежментийн шинжлэх ухаан баталсан.
Менежмент буюу менежмент хийнэ, хэрэгжүүлнэ гэдэг бол байгууллагынхаа зорилго зорилтыг зөв тодорхойлох, хэрэгжүүлэх арга зам гарцыг ухаалаг үр ашигтай байхаар төлөвлөх, санхүү, хүн хүч, материалын нөөцийг оновчтой зохион байгуулах, хүмүүсээ сургах, нэг зорилго чиглэл дэр харилцан ойлголцож нэг баг болж манлайлах, эцсийн үр дүнг нь хянах үйл явц юм.
Ажлаа бол өөрийнхөө бодож төсөөлж байгаа зүйлд хүмүүсийгээ суурь ойлголттой болгохоос л эхлэсэн. Төлөвлөгөө, төлөвлөлт, тайлан тайлагналт байгууллагын соёл гэж юу вэ гэх мэт.Энэ талаар Short training гэдэгдээ,богино хэмжээний сургалт зөвлөгөө өгөхөөс л менежментээ эхлэсэн.
Байгууллага бол хүмүүс. Тиймээс ажилтнаа хөгжүүлэх явдал. Нөгөө талаар байгууллага удирдана,менежмент хийнэ гэдэг бол хүмүүсдээ эрх мэдэл өгч тэднийг бие даан ажиллах боломжийг нээж өгөх явдал юм.
Манай холбооны газрынхан бүх албан хэргийг И-мэйл буюу цахим шуудангаар хэрэгжүүлж хэвшиж эхлээд байна. Загасчны морь усгүй гэдэг шиг бид бусдын дунд, сүүлд явж болохгүй шүү дээ. Бид харилцаа холбоо цахим ертөнцөөр бусдаас ямагт тэргүүн эгнээд явах ёстой гэдэг шаардлагыг бүх ажилтнууддаа тавьж ажиллаж байна.
Ер нь хүн ч ялгаагүй,байгууллага ч ялгаагүй,агуу том зорилго тавьж түүндээ тэмүүлж амьдрах ,ажилах хэрэгтэй гэж бодож явдаг.
Жижигхээн зорилго тавиад түүндээ сэтгэл ханаад амьдрах, ажиллах явдлыг бол тийм сайн менежмент гэж боддоггүй.
Бүгд ижил төсөөлөлтэй байж л бие биеэ ойлголцоно шүү дээ. Бие биенээ ойлголцоно гэдэг чинь нэг баг болж нэг зорилгын дор нэгдэж хамтран ажиллах суурь нөхцөл бүрдэж байгаа хэрэг л дээ
-Холбоогоор үйлчлүүлдэггүй байгууллага, иргэн гэж бараг байдаггүй. Тэгэхлээр байгууллага иргэдэд хандаж юүг онцолж хэлмээр байна ?
-Тиймээ. Холбоо бол цэвэр үйлчилгээний байгууллага, бизнесийн байгууллага. Тэгэхээр бидний үйл ажиллагаа харилцан ашигтай харилцан сэтгэл ханамжтай байх ёстой. Хэрэглэгч үйлчлүүлэгч байхгүй бол байгууллага байхгүй шүү дээ.
Тиймээс л хэрэглэгчээ дээдлэж,тэдэндээ хөнгөн шуурхай тэдний захиалга хүсэлтийн дагуу чанартай үйлчилгээ бүтээгдэхүүнээр үйлчлэх нь манай байгууллагын зорилго.
Манай байгууллагын үнэт зүйлийн нэг бол бидний найдвартай үйлчлүүлэгч иргэн, байгууллага л даа.
Нөгөө талаасаа хэрэв иргэн, байгууллага үйлчлэгчийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхгүй бол бидний орон нутагтаа явуулж байгаа үйлчилгээ тасалдана,хэрэггүй болно л гэсэн үг. Иргэн байгууллагын хүлээсэн үүрэг нь гол нь үйлчилгээ бүтээгдэхүүнийхээ төлбөрийг харилцан хүлээсэн гэрээнийхээ дагуу цаг хугацаанд нь төлөх явдлаар л тодорхойлогдоно.
Хэрэглэгч нь хүлээсэн үүргээ биелүүлдэг,үйлчлэгч нь үйлчилгээ бүтээгдэхүүнээ гэрээнийхээ дагуу чанартай шуурхай хүргэдэг байхад л болно доо болно. Ингэснээр лДундговь аймагт Монголын цахилгаан холбоо ХК-ны Дундговь аймгийн холбооны газрын үйл ажиллагаа тасралтгүй хэвийн чанартай шуурхай хүрнэ.
Танай сонины хуудсаар дамжуулан хэрэглэгч түмэндээ хамгийн сайн сайхныг хүсэн ерөөж ажлын амжилт хүсье
-Баярлалаа
Сэтгэгдэл үлдээх