Үндэсний мэдээллийн Ekhoron21.mn сайтаас зохион байгуулсан цахим санал асуулгаар Дундговь аймгийн Хөхөгчин хонин жилийн “Оны 9 алдартан” тодорч гал бичин жилийн хаврын тэргүүн сарын шинийн наймны билэгт сайн өдрийн морин цагт аймгийн “Ёслол хүндэтгэлийн өргөө”-д болсон сар шинийн золголтын үеэр “БАТЛАМЖ”-аа гардлаа. ОХУ-ын Буриадын театрын гоцлол дуучин Ө.Цэрэнчунт тоглолтын хөтөлбөр нь цаг хугацааны хувьд давхацсан тул ирж амжаагүйгээс оны алдартны “Батламж”-ийг ээжид нь гардуулсан юм. Эдгээр алдартнуудад аймгийн ИТХ-ын дарга С.Буджав, Засаг дарга С.Од-Эрдэнэ, Засаг даргын орлогч Н.Мэндсайхан, “Дундговийн амьдрал” сонины эрхлэгч С.Пүрэвсүрэн нар “Батламж”-ийг гардуулж баяр хүргэсэн юм. Оны алдартнуудын тухай хөрөг нийтлэл, нэвтрүүлэг бэлтгэн бичин жилийн турш хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах юм. Алдартнуудыг дахин танилцуулж байна.
Дашзэгвийн ОТГОНСҮРЭН \Сайнцагаан сумын 3-р сургуулийн багш, Үндэсний монгол бичгийн улсын олимпиадын аварга\
Монхорын ГААМАА \Волейболын спортын олон улсын хэмжээний мастер\
Халтарын ЭНХ-АМГАЛАН \Ёслол хүндэтгэлийн өргөөний тогооч, Монгол улсын мастер тогооч\
Өлзийбүрэнгийн ЦЭРЭНЧУНТ \ОХУ-ын Буриад улсын дуурийн театрын гоцлол дуучин\
Дониддагвын БАТТОГОС \Сайнцагаан сумын МГСС-ийн Физикийн багш, аймгийн шилдэг багш, Боловсролын тэргүүний ажилтан\
Уяатын ӨНӨРБАЯР \ТХДЖ-ийн театрын бүжгийн багш, Олон улсын бүжгийн “Венок дружбы” уралдааны 3-р байрын шагналтан\
Балжиннямын ДЭЛГЭР \Нэгдсэн эмнэлгийн тэргүүлэх зэрэгтэй зөвлөх эмч,клиникийн профессор\
Сумъяагийн ЭНХЖАРГАЛ \Аймгийн ЗДТГ-ын ерөнхий санхүүч, Монгол улсын шилдэг нягтлан бодогч, Банк-санхүүгийн тэргүүний ажилтан\
Чимэдийн БАЯРАА \Аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга, Нийгмийн хамгааллын болон статистикийн байгууллагын тэргүүний ажилтан\\
Сэтгэгдэл үлдээх