ЭЭЖҮҮД ОДОНГОО ЗҮҮЛЭЭ

2017-05-31 14:03:34 | 1015 | 0


Дундговь аймгийн Сайнцагаан сумаас шинээр "Алдарт эх"-ийн одон хүртэх эхчүүдэд  Эх үрсийн баяр болохтой холбогдуулан одонг гардууллаа. Дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж, эрүүл саруул өсгөн хүмүүжүүлж буй ээжүүдэд жилбүрийн эх үрсийн баярыг тохиолдуулан Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алдарт эх”-ийн одонгоор шагнадаг уламжлалтай. Энэ  удаа Сайнцагаан сумаас  2 эх "Алдарт эх"-ийн  нэгдүгээр одон, 27 эх "Алдарт эх"-ийн 2-р одон хүртсэнийг Дундговь аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Ц.Мөнгөнцоож, Сайнцагаан сумын ИТХ-ын дарга Б.Өлзийбаяр,  Засаг дарга Р.Мөнхтогтох болон албаны хүмүүс гардууллаа гэж аймгийн ЗДТГ-ын ХМОНХ албанаас мэдээллээ..

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Ямар нэгэн санал асуулга алга байна