Д.ОТГОНСҮРЭН: -БИД УЛС, АЙМГИЙН УРАЛДААНААС 22 ДАХЬ ТҮРҮҮГЭЭ АВЛАА

2018-01-09 21:26:39 | 2324 | 0


      Дундговь аймгийн Сайнцагаан сумын гуравдугаар сургуулийн монгол хэлний багш, Дундговь аймгийн  Бичин жилийн "ОНЫ 9 АЛДАРТАН"-ы нэг, Боловсролын тэргүүний ажилтан Д.Отгонсүрэн "Миний шавь Э.Чойжий-Одсэр түрүүлснээр  бид  "Билгийн зул", "Монголын сайхан бичигтэн" аймаг болон  улсын уралдаанаас 22 дахь түрүүгээ авлаа" гэж  мэдэгдлээ.  Мөн эдгээр уралдаанаас дэд байр 12, гутгаар байр 10,   улсын уралдаанаас шагналт болон тусгай байр 6,  нийт 50 байр эзэлснээр 2017 оноо амжилтаар үдсэн байна. Үндэсний монгол бичгээ сэргээн хэрэглэх, улмаар төрийн албан хэргийг үндэсний монгол бичгээр хөтлөх хугацааг наашлуулахад   Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн "Хүмүүн бичиг" сониноос эрхлэн явуулдаг энэ уламжлалт уралдаан чухал үүрэг гүйцэтгэж байгаа юм. Энэхүү уралдааны удаа дараагийн тэргүүн байрын шагналт багш Д.Отгонсүрэнгийн энэ үйлст оруулж байгаа хувь нэмэр маш ихийг дээрх тоо баримт харуулж байна.

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Ямар нэгэн санал асуулга алга байна