Дамдинсүрэнгийн Наранцогтын тэргүүлдэг "Эх дэлхийгээ аваръя жиргээ холбоо" ТББ, ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Түмэнгэрэлийн тэргүүлдэг "Тулга" хайр халамжийн холбооны санаачилгаар говийн бүсийн аймгуудын болон Шилийн гол аймгийн зохиолчдын дунд богино өгүүллэгийн уралдаан зарлаад байгаа юм. Энэ уралдааныг хамтран зохион байгуулагчаар Ж.Мөнхтөр даргатай Дундговь аймгийн Утга зохиолын нэгдэл оролцоно. Өгүүллэгийн сэдэв байгаль эх дэлхийгээ хайрлах, хүмүүнлэгийн үзэл санаа зэрэг өргөн хүрээтэй. Уул уралдаан хоёр шаттай бөгөөд төгсгөлийн шатны уралдаан ирэх хоёрдугаар сарын эхээр Мандалговьд болно. Үүнд Дундговь, Дорноговь, Говьсүмбэр, Өмнөговь аймгийн зохиолчид, мөн ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн өгүүллэг нь шалгарсан зохиолчид оролцох бөгөөд хоёр орны богино өгүүллэгийн мастерууд ирж шүүн явуулна. Хоёр дахь шатанд орох өгүүллэгүүдийн өгүүлэх урлагаар мэргэшсэн жүжигчид уншин сонсгоно. Шалгарсан өгүүллэгүүдийг багтаасан номыг кирилл, монгол үсгээр хэвлэн Өвөр монгол болон Монгол улсын уншигч нарт толилуулах юм.
"Дундговийн амьдрал" сонин мэдээллийн хамтрагчаар оролцоно.
Сэтгэгдэл үлдээх