БНХАУ-ын Шинжаан Уйгарын Бортал хотод амьдардаг Цахар Бүргэд гэдэг залуу Дундговь аймгийн Сайнцагаан сумын "Говийн ирээдүй" сургуулийн 7а ангийн сурагч, Таеквондогийн спортоор аймгийн аваргын хошой алтан медалт, улсын аваргын хүрэл медальт Цогтгэрэлийн Гэрэлт-Одыг 18 нас хүртэл сар бүр 100000 төгрөгийн тэтгэлэг олгох болсон тухай "Дундговийн амьдрал" сонин мэдээлсэн билээ. Тэгвэл түүний 1-р сарын тэтгэлэг 100000 төгрөг шилжин ирснийг аймгийн Ардчилсан Ахмадын Хорооны дарга С.Пүрэвсүрэн Ц.Гэрэлт-Одод гардууллаа. Ц.Гэрэлт-Одын багш аймгийн БТСГ-ын дасгалууулагч , таеквондогийн секцийн багш Ц.Отгончулуун: "-Ёстой эзнээ олсон тэтгэлэг байна. Миний энэ шавь зардлын хүрэлцээнээс болоод улс, бүсийн зарим тэмцээнд оролцоход нь бэрхшээлтэй байсан. Энэ спортоор хичээллэдэг бусад хүүхдэд ч дасгал, сургуулиа тасалдалгүй хийж амжилт гаргах юм бол шагнал, тэтгэлэг ч ирдэг юм байна гэсэн сайхан дууриал боллоо. Шавиасаа илүү би ч баярлаж байна" гэлээ. Тамирчин сурагч Ц.Гэрэлт-Од: "Ийм тэтгэмж олгох болсныг ээж сонсоод шууд л миний нэр дээр данс нээж хуримтлуулаад тэмцээн уралдаанд явахад нь зориулна гэсэн. Баярлаж байна. Манайхан бүгд энэ баяр талархлаа тэр элэг нэгт буянтай хүнд хүргэх аргаа олохгүй л байгаа" гэлээ
Сэтгэгдэл үлдээх