ГУРВАН ЖИЛИЙН ӨМНӨ ШАВ ТАВЬСАН ДУЛААНЫ СТАНЦЫН СУРАГ СОНСДОЖ ЭХЭЛЛЭЭ

2018-01-23 12:23:35 | 2099 | 0


БНСУ-ын “Экспорт Импорт” банкны төлөөлөгчид Дундговь аймгийн төвийн дулаан хангамжийн систем, зуухны газар, шугам сүлжээний мэдээлэл, техникийн үзүүлэлт, зураг схемтэй танилцлаа.

       Монгол Улсын Засгийн газраас 10 аймагт  дулааны станцбарьж  төвлөрсөн дулаан хангамжийн системд шилжүүлэх төслийг хамтран хэрэгжүүлэхээр тавьсан  саналыг БНСУ-ын тал хүлээн авснаар  тэдний “Экспорт Импорт”банк өөрийн хөрөнгөөр ТЭЗҮ боловсруулж, төслийг зээлээр санхүүжүүлэхээр ажлаа ийнхүү эхлүүллээ.  БНСУ-ын “Экспорт-Импорт” банкнаас зарласан тендерт ялсан  “KDHC” компаниймэргэжилтнүүд Техник, эдийн засгийн үндэслэлийг /ТЭЗҮ/ шинээр боловсруулж, ирэх зургадугаар сард манай талд хүлээлгэн өгсний  дараа Зээлийн гэрээ байгуулж, зураг төсөл боловсруулах болон барилга угсралтын ажил эхлэх юм. 
        2014 онд “Энергосервисмонтаж” ХХК-тай хамтын ажиллагааны дөрвөн  талт гэрээ байгуулж анх гурван  тэрбум төгрөгөөр төсөвлөгдсөн энэ бүтээн байгуулалтыг эхлэхээр шавыг сүр дуулиантай тавьж зарим бэлтгэл ажлыг хийсэн ч төслийн санхүүжилт хийгдээгүйгээс барилга угсралтын ажлыг эхлүүлж чадалгүй өнөө хүрсэн  Дулааны станцын сураг ийнхүү дахин сонсдож эхэллээ. 

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Ямар нэгэн санал асуулга алга байна