Завхан аймаг нь Хангайн нурууны баруун хэсгийн их уулархагт оршино. Хамгийн өндөр цэг нь Отгонтэнгэр уул (4021 м). Нутгийн ихэнх хэсэгт герцины боржин, перм, дөвөн, карбоны галавын гүний чулуулаг тархжээ. Аймгийн нутагг Зэс (Оюут) болон барилгын материал бий.
Завхан аймгийн нутагт Идэр, Завхан, Тэс, Хүнгүй голууд, тэдгээрийн цутгал олон гол мөрд, Хар нуур, Тэлмэн,Бүст Ойгон, Цавдан, Холбоо зэрэг олон нуур оршдог, Отгонтэнгэр, Баянзүрх, Улаанхаалга, Зарт, Хожуулын рашаан зэрэг олон рашаан ус бий.
Нутгийн уулархаг хэсэгт уулын тайгын хөрс, баруун хэсэгт элс, Өмнөд хэсгээр нь хээрийн хүрэн хөрс тархжээ. Нутгийн хойд ба зүүн хэсэгт ой тайга, өмнөд хзсгээр нь хээрийн ургамал тархжээ. Завхан аймгийн нутагт ойн баавгайнdsal;dmksajd;lsamnflklJDLNSLKA'dj;skabfdl'kasdns', гахай, говийн хар сүүлт гэхчилэн олон байгалийн бүсийн амьтан амьдардаг. нэн ховор амьтан ургамал элбэгтэй үүнд вансэбэрүү
Газар тариалан бага хөгжсөн. Завхан аймагт барилгын хүнсний машин засварын үйлдвэрийн газрууд бий. МУИС-ийн салбар Эдийн засгийн дээд сурууль ажилладаг. Завхан аймагт ОХУ-руу гарах хилийн боомт Арцсуурь Тэс сумын нутагт бий.
№ |
Сумын нэр (хотыг тодоор) |
Багийн тоо |
Хүн амын тооцоо[3] |
Талбай[3] (мян. км²) |
||
---|---|---|---|---|---|---|
2000 | 2010 | 2012 | ||||
1 | Алдархаан | 6 | 4,324 | 2,924 | 2,766 | 7.1 |
2 | Асгат | 2 | 989 | 894 | 913 | 0.6 |
3 | Баянтэс | 4 | 2,681 | 2,653 | 2,556 | 4.3 |
4 | Баянхайрхан | 4 | 2,490 | 1,801 | 1,755 | 2.5 |
5 | Дөрвөлжин | 5 | 2,603 | 1,928 | 1,949 | 7,3 |
6 | Завханмандал | 4 | 1,405 | 1,070 | 1,070 | 3.6 |
7 | Идэр | 4 | 3,471 | 2,501 | 2,476 | 3.7 |
8 | Их-Уул | 6 | 6,863 | 5,947 | 5,953 | 3.8 |
9 | Нөмрөг | 5 | 2,511 | 2,009 | 1,806 | 3.3 |
10 | Отгон | 6 | 3,586 | 3,207 | 2,860 | 6.0 |
11 | Сантмаргац | 4 | 2,267 | 1,664 | 1,623 | 2.4 |
12 | Сонгино | 5 | 2,204 | 1,637 | 1,511 | 2.5 |
13 | Тосонцэнгэл | 7 | 10,085 | 8,451 | 8,538 | 5.3 |
14 | Түдэвтэй | 4 | 2,300 | 1,874 | 1,835 | 2.8 |
15 | Тэлмэн | 6 | 3,425 | 2,788 | 2,863 | 3.4 |
16 | Тэс | 4 | 3,082 | 3,097 | 2,727 | 0.9 |
17 | Улиастай | 6 | 16,542 | 15,701 | 15,460 | 0.03 |
18 | Ургамал | 5 | 2,089 | 1,254 | 1,214 | 3.5 |
19 | Цагаанхайрхан | 4 | 1,933 | 1,430 | 1,328 | 2.6 |
20 | Цагаанчулуут | 4 | 1,912 | 1,427 | 1,358 | 2.6 |
21 | Цэцэн-Уул | 5 | 2,581 | 1,805 | 1,737 | 2.4 |
22 | Шилүүстэй | 4 | 2,783 | 2,090 | 1,849 | 2.7 |
23 | Эрдэнэхайрхан | 5 | 2,361 | 1,563 | 1,501 | 4.2 |
24 | Яруу | 5 | 3,199 | 2,162 | 2,024 | 4.9 |
Аймгийн дүн | 114 | 87,686 | 71,877 | 69,672 | 82.4 |