ГЭР ӨРГӨӨНД 200 ГАРУЙ ХҮҮХЭД АМЬДАРЧ БАЙНА

2019-10-22 07:42:44 | 598 | 0


Завхан аймаг “Оюунлаг Завханчууд” хөгжлийн хөтөлбөр боловсруулан баталж, таван “Сайн” дэд хөтөлбөр хэрэгжүүлж байгаагийн нэг нь “Сайн малчин” хөтөлбөр юм. Тус хөтөлбөрийн хүрээнд малчны зургаан настай хүүхдүүдийн “Гэр өргөө”-г хөдөөгийн 23 сумандаа байгуулан амжилттай ажиллаж байна. 21 сум “Гэр өргөө”-гөө сургуулийн дотуур байраа түшиглэн байгуулсан бол Цэцэн-Уул, Идэр сум аймаг, сумын орон нутгийн хөгжлийн сан, сургуулийн дотоод нөөц бололцоо, төгсөгчид, эцэг эхчүдийн туслалцаа дэмжлэгтэйгээр “Гэр өргөө”-гөө тусад нь барьжээ. Одоогоор 23 сумын “Гэр өргөө”-нд малчны зургаан настай 200 гаруй хүүхэд амьдарч байна.

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Ямар нэгэн санал асуулга алга байна