Тусгаарлагдсан иргэд тагтан дээр гарч шүлсээ хаяж байна гэв

2020-03-19 06:14:58 | 573 | 0


Улсын онцгой комиссоос байгуулсан Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 21 цэгт 1734 хүн тусгаарлагдсан байна. Гадаад улс орноос  ирж тусгаарлагдаж байгаа иргэдийн ачааг 14 хоног каргод байрлуулж битүүмжилсэн байна. Гэтэл зарим иргэн “ачаа тээшин дотроосоо юм авна” гэж албан тушаалтан, дарга нараар яриулж ажилд садаа учруулсан байна. Үүнийгээ болихыг анхаарууллаа.

Мөн тусгаарлагдсан иргэд зочид буудлын үйлчилгээ нэхэж, тагтан гарч шүлсээ хаяж байгаа дүр зургийг "Парк" зочид буудлын эзэн эмэгтэй баримтжуулсан байна.

Энэ бол тусгаарлах байр. Таны амь насыг хамгаалж, танаар дамжин нийгэмд дамжих халдвараас хамгаалж  байгаа гэдгийг мэдэгдлээ.  Ард иргэд төр засгийг бодлогыг дагаж сахилгатай, хариуцлагатай, ухамсартай байхыг сануулав. 

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Ямар нэгэн санал асуулга алга байна