ЗАВХАН АЙМАГТ МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БА МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ ХАНГАЛТГҮЙ БАЙНА

2015-09-25 11:26:55 | 1302 | 0


Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн хэрэгжилтэнд үнэлгээ / мониторинг / хийж байгаа Өрнөх хөгжил ТББ-ын гүйцэтгэх захирал М. Дуламжавтай уулзаж хуулийн хэрэгжилтийн талаар тодрууллаа.

 

Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн хэрэгжилт манай аймагт хангалттай байж чадаж байгаа юу?

-Төрийн ил тод, хариуцлагатай байдлыг хангахад Мэдээллийн ил тод байдалнь чухал ач холбогдолтойюм.Нээлттэй нийгэм форумын санхүүгийн дэмжлэгээрУлиастай, Идэр, Яруу, Алдархаансумдад Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, хэрэгжилтэнд ИНБ, иргэдийн бүлгээс хөндлөнгийн хяналт тавих,  арга зүйг орон нутагт нутагшуулахад хувь нэмрээ оруулах зорилготойгоор тухайн сумдын төрийн албан хаагч иргэд нийлсэн 400 гаруй хүнээс Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн хэрэгжилт, ойлголтын талаар судалгаа авч дүгнэлт хийлээ. Хуулийн хэрэгжилт, хуулийн мэдлэг, Мэдээлэлийн ил тод байдал дээрх сумдад хангалттай биш байна.

Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн хэрэгжилт, ойлголтын талаар судалгаа авч дүгнэлт хийсэн гэлээ. Энэ талаар манай уншигчдад мэдээлэл өгвөл?

-Бидний хийсэн мониторингийн асуумж судлагаагаар:

·         Иргэд мэдээллийг дийлэнхдээ телевиз, ам дамжсан ярианаас хүлээн авдагтай холбоотойгоор Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн талаар мэдэх үү гэсэн асуултанд судалгаанд оролцогч иргэдийн  9% нь мэднэ  91% нь тус хуулийн талаар мэдэхгүй гэж хариулж байна  

•      Төрийн байгууллагын мэдээ, мэдээллийг цаг тухайд 100 хүнээс 10 нь авч чаддаг бол Орон нутгийн удирдлагаас гаргасан иргэдтэй хамааралтай бодлого шийдвэр, тушаал захирамж,  төрийн  байгууллагад ажиллаж буй ажилтнуудын нэр, утасны дугаар, ажил үүргийн хувиарыг мэдэхийг илүү хүсч буйгаа илэрхийлж байлаа.

•      Та орон нутгийнхаа төрийн байгууллагын мэдээллийн ил тод  байдлыг хэрхэн дүгнэх вэ?  гэсэн асуултанд судалгаанд оролцогчдын   58% дунд зэрэг,  42% нь сайжруулах шаардлагатай гэж хариулсан.

•      Мөн төрд ажиллаж буй албан хаагчид мэдээллийг ил тод болгох сонирхолгүй, орон нутагт хуулийн хэрэгжилт сул байгаа нь төрийн байгууллагын ил тод байдалд саад болж байна гэж иргэд үзэж байлаа.  

•      Түүнчлэн хуулийн хэрэгжилтэнд тавих иргэдийн хяналтыг нэмэгдүүлэх нь маш чухал гэж  54 хувь, Төрийн байгууллагын ажилтнуудын хуулийн мэдлэг ур, чадварыг нэмэгдүүлэх нь чухал гэж  43 хувь, Иргэдийн хуулийн мэдлэг ур, чадварыг нэмэгдүүлэх нь маш чухал гэж 45 хувь, Төрийн ажилтануудын зан харилцааг сайжруулах нь маш чухал гэж 41 хувь, Мэдээллийн ил тод байдлыг хангах самбарын мэдээллийг сайжруулан тогтмол шинэчлэх нь чухал гэж 46 хувь, Мэдээллийн ил тод байдлыг нэмэгдүүлэх мэдээллийн чанар хүртээмжийг сайжруулах нь чухал гэж 54 хувь нь тус тус үзэж байна.

Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль хэзээнээс эхлэн хэрэгжсэн билээ? Хуулийн хэрэгжилт яагаад хангалттай биш байна гэж үзэж байна?

                      -Энэ хууль 2011 онд батлагдсан.  2012 оноос эхлэн хэрэгжиж эхэлсэн энэ хуулиар байгуулагын үйл ажиллагааны ил тод байдал, хүний нөөцийн ил тод байдал, төсөв, санхүүгийн ил тод байдал, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны ил тод байдалгэсэн.дөрвөн  үндсэн зүйлийг ил тод болгоно гэж заасан байдаг. Жишээ нь: Байгуулага сул орон тооны зарыг цахим хуудас болон мэдээллийн самбартаа ойлгомжтой байдлаар байрлуулан тухай бүр шинэчлэх, энэ тухай олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлахёстой. Энэ дөрвөн  зүйл иргэд, олон нийтэд ил тод болж чадахгүй байна шүү дээ. Тэгэхээр хуулийн хэрэгжилт ямар байгаа нь ойлгомжтой байхаа.

             Харин 2015 оны 01 сарын 01 нээс Төсөв, санхүүгийн ил тод байдал, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны ил тод байдал  нь Шилэн дансны хуулиар зохицуулагдаж  байгаа.

Иргэд хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл авах нь нийгэмд хэр ач холбогдолтой вэ?

-Мэдээлэлтэй иргэд асуудалд ул суурьтай нотолгоотой, хуулийн хүрээнд хандсанаар авилгаас хамгаалах, эрх мэдлийг зүй бусаар ашиглахаас урьдчилан сэргийлэх, өөрсдийн амьдралын асуудлаар шийдвэр гаргах чадвартай болдогоос гадна  хувь хүний эрхээ эдлэх, өөрийн болон гэр бүлийн гишүүдийнхээ сэтгэлд нийцсэн үйлчилгээг төрөөс шаардах, хувь хүн ба нийгмийн хөгжилд өөрсдийн хувь нэмрийг оруулахболомж бүрддэгшүү дээ.

Иргэд тухайн байгууллага, албан тушаалтнаас ямар төрлийн мэдээллийг авах боломжтой байдаг вэ?

-Хуулийн 11 зүйлд мэдээлэл авах тухай тодорхой зааж өгсөн байгаа. Тухайлбал: Тухайн байгууллагын эзэмшилд байгаа бүх төрлийн мэдээ, баримт бичиг, гэрээ, контракттай холбоотой мэдээлэл, тухайн байгууллагын эзэмшилд байгаа эд зүйлтэй холбоотой мэдээлэл, тухайн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой бусад мэдээлэлавах  нь нээлттэй.

Иргэд хуулийн хэрэгжилтийн хүрээнд сонирхсон мэдээллээ хаана, хэнээс авах боломжтой вэ?

- Улсын Их Хурлын Тамгын газар, Ерөнхийлөгчийн Тамгын газар,  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба,  төрийн захиргааны төв болон бусад төрийн захиргааны байгууллага,  бүх шатны шүүх, прокурорын байгууллага,  Улсын Их Хурлаас байгуулдаг /Засгийн газраас бусад/ байгууллага,  нутгийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын ажлын алба, орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд,  төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд,  Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн[5]19 дүгээр зүйлийн нэгдэх хэсэгт заасны дагуу төрийн гүйцэтгэх байгууллагын тодорхой чиг үүргийг гүйцэтгэж байгаа төрийн бус байгууллага, олон нийтийн радио, телевизийн байгууллагазэрэг улсын болон орон нутгийн төсвөөс санхүүждэг байгууллагууд хуулийн хүрээнд мэдээлэлээ ил тод болгох үүрэг хүлээсэн байгаа.

Жирийн иргэд энэ хуулийн хүрээнд шаардлагатай мэдээлэлээ яаж авах вэ?

-Мэдээлэл авах хүсэлт гаргагч нь иргэн бол эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, оршин суугаа газрын буюу  цахим шуудангийн хаяг, утасны дугаар, иргэний үнэмлэх, эсвэлтүүнтэй адилтгах бичиг баримтын дугаарыг бичиж, гарын үсгээ зурсан байх, Хүсэлт гаргагч нь хуулийн этгээд бол нэр, хаяг буюу цахим шуудангийн хаяг, улсын бүртгэлийн дугаараа бичиж, хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий этгээд гарын үсгээ зурсан байхшаардлагатай

Иргэдийн мэдээлэл авах эрх зөрчигдсөн тохиолдолд яах вэ?

-Мэдээлэл хүсэгч  иргэн мэдээлэл авах хэлбэрээ сонгох, мэдээлэл авах болсон шаардлага, үндэслэлээ тайлбарлахгүй байх, мэдээлэлтэй холбогдсон асуудлаар нэмэлт лавлагаа авах,мэдээллийн агуулгын талаар амаар тайлбарлуулах,  мэдээллийн албан ёсны эх сурвалжийг мэдэх, мэдээлэл авах эрхийг нь зөрчсөн гэж үзвэл эрх бүхий байгууллага, албан тушаалтанд гомдол гаргахэрхийг хуулиар олгосон байдаг.

 



Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Ямар нэгэн санал асуулга алга байна