Сүүлийн 30 хоногийн 19 хоногт нь цас их, бага хэмжээгээр ороод байна

2015-12-11 09:01:52 | 1518 | 0


 


Тэс сумын Засаг дарга Жүгдэрнамжил овогтой Мөнхцэцэг

Сайн байна уу. Таньд энэ өдрийн мэндийг хүргэе. Тэс сумын хувьд өвөлжилт хэр байна вэ?

-Манай суманд 365 малчин өрх 200 орчим суурийн  хонин толгойд шилжүүлсэнээр 200 орчим мянган мал өвөлжиж байна. Хавартаа хур тунадастай байсан боловч зун, намрын улиралд халалт их хэмжээгээр явагдаж, хур тунадас бага орсон, хуурайшилт их зэргээс бэлчээр доройтож ургамлын ургалт зогсож,хатаж хагдарсан.    Сумын хэмжээнд малын тоо толгой өсөж 144142 толгой болсон боловч бэлчээрийн ургац сүүлийн таван жил байгаагүйгээр буурч дунджаар 2,0ц/га болсон учир өвөл, хаврын бэлчээрийн даац хэтэрсэн. Өнгөрсөн жилтэй харьцуулахад энэ жил өвөлжилт, хаваржилтын байдал хүндрэх төлөвтэй байна. Сүүлийн 30 хоногийн 19 хоногт нь цас их бага хэмжээгээр орж цасны зузаан нэмэгдсэн. Цас ихтэй ч гэсэн өвстэй жил бол манай сумын мал эрсдэл даах чадвартай байдаг. Энэ жилийн хувьд өвс хадлан гараагүй учир мал  идэх өвс бараг байхгүй учир өвөлжилт маш хүнд болохоор байна. 

Засгийн газрын 292 дугаар тогтоолоор сум бүр өвс 100 тн, тэжээл 30 тн-оор аюулгүйн нөөц бүрдүүлэх ёстой гэж заасан. Тэгвэл танай сумын хувьд өвөлжилтийн бэлтгэлээ  хангалттай бэлтгэж чадсан уу?

-Хур тунадас бага, хуурайшилт ихтэй байсан учир  хадлангийн ургац  муу гарсан. Ялангуяа Дооно, Баян-Уул багт атаршсан талбай дээр царван ургаагүйн улмаас хадлан авах газар бага, Нисэгийн шугуйд өмнөх жилүүдээс хадлангийн ургац бага гарсан. Сумын нөөцөд нийтдээ 64тн өвс нөөцөлж авсан. ОХУ-ын Тува улсаас малын тэжээл татан оруулж ирж буй бизнес эрхлэгч иргэнтэй   хивэг тэжээл авахаар гэрээ хийгээд байна.

Малчдын хувьд хувийн бэлтгэлээ хэр хангасан байгаа вэ?

-Манай сумын малчид харьцангуй эрс тэс, хатуу уур амьсгалтай өвлийг даван туулж мал аж ахуйгаа эрхэлдэг. Малчид маань өнгөрсөн жилийнхээ үлдэгдэл өвс дээр нэмж байгаа боломжоороо өвс тэжээл, хужир шүү татаж авсан. Малчид хур өвстэйгээ нийлээд 795тн өвсний нөөцтэй. Өвлийн бэлтгэлээ хангах зорилгоор Завхан мах нэгдэлд 2500 орчим бог малаа тушаасан. Намар сумын ЗДТГ, МЭҮТ, ЭМТ, Цагдаагийн хэсэг, БЗД нарын хамтарсан ажлын хэсэг томилогдон малчдаар явж өвөлжилтийн төлөв байдал, хүйтний улирлын тойм танилцуулан өвлийн бэлтгэлээ хэрхэн хангасан талаар анхааруулж зөвлөмж өгөн ажилласан. Сумын хэмжээгээр нийт 29 малчин нөөц өвөлжөөтэй. Малчид өвөлжөө бууц, хашаа хороогоо өөрсдийн нөөц боломжоор засаж янзлан өвлийн бэлтгэлээ хангасан.

Цаг хүндэрсэн үед  хүрэлцэх нөөц байгаа юу?

-МУЗГ-ын тогтоолын дагуу 2015 оны хагас жилээр  тоологдсон  209298 хонин толгой малын 30%-ийг нэг өдөр тэжээх хэмжээгээр бодож сумын нөөцөд нийтдээ 64т н өвс бэлтгэсэн.

Àéìãèéí çàñàã äàðãûí 2015 îíû À/249 òîîò çàõèðàìæèä çààñíû äàãóó Óñ, öàã àãààðûí àþóëò áîëîí ãàìøèãò ¿çýãäëèéí òàëààð ìýäýýëëèéã àðä èðãýäèéí ãàð óòñàíä “Áàãö ìåññåæ” àøèãëàí äàìæóóëõàä øààðäàãäàõ ñàíõ¿¿æ¿¿ëòèéã æèë á¿ð ñóìûí òºñºâò ñóóëãàí òàñðàëòã¿é àæèëëàãààã õàíãàõаар тусгасан. Тэгвэл өнөөдрийн байдлаар энэ ажил танай суманд хэрэгжиж чадаж байгаа юу?

-Аймгийн Засаг даргын 2015 оны А/249 тоот захирамжийн дагуу цаг агаарын аюултай болон нэн аюултай, анхааруулга мэдээг  “Багц мессеж”-ээр  сумын хэмжээнд  750  хүнд таван удаа хүргэж үйлчилсэн. “Багц мессеж” хүргэх ажилтай холбоотой санхүүжилтийг цаг тухай бүрд нь шийдвэрлэж байна.

Îäîîãèéí áàéäëààð õамгийн их цастай найман сумын тоонд Тэс сум орж байгаа. Үүнтэй холбоотой ямар ямар арга хэмжээг авч ажиллаж байна вэ?

-Манай  суманд хамгийн анхны цас 9 сарын 27 –нд орсон. 11 сарын 02 нд үргэлжилсэн бороо орж, шөнөдөө цас ихээр орсоны улмаас хөрсний өнгөн хөлдөлт үүссэн. Сүүлийн 30 хоногт 19 удаагийн оролтоор 24,7мм цас орсон, тал газраа 25-30см,  уулын ар, бэлд 30-35см, гуу жалганд 35-40см зузаан цастай, цасны дундаж нягт 0,15г/см3 байна. Хөрсөн дээр 11 сарын 24-нд -37,50 С хүрч хүйтэрсэн. Цаг агаарын урьдчилсан мэдээ болон одоогийн цасны зузаан, нягтрал, мал, махны үнэ ханшийн уналт зэргээс дүгнэхэд мал аж ахуйн салбарын өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа тул сумын Онцгой комисс хуралдан нөхцөл байдлыг авч хэлэлцэн сумын Засаг даргын захирамжаар баг бүрт томилогдсон ажлын хэсэгт үүрэг даалгавар өгч малчдаас гарч буй санал хүсэлт, өвс тэжээлийн захиалга, нядалж борлуулах мал, махны хэмжээ зэрэг судалгааг яаралтай авч нэгтгэх, хаагдаж болзошгүй зам даваа, отор нүүдлээр яваа айл өрхүүд болон багт өвөлжих жирэмсэн, 0-5 насны хүүхэд, ХБИ, өндөр настан, хэвтрийн хүмүүсийн судалгааг гаргуулж, нэн шаардлагатай бензин шатахуун, яаралтай эм тарианы нөөцийг бэлтгэх, сумын нутаг дэвсгэр дээр орших Улсын нөөцийн фондын өвс, тэжээлийн  зарах хугацаа, үнэ ханш,  нэг суурьт ноогдох хэмжээ зэргийг тогтоон малчид, иргэдэд шуурхай зарлан мэдээллэх, мал аж ахуйн өвөлжилтийн одоогийн нөхцөл байдлын талаар  холбогдох дээд байгууллага болон хэвлэл мэдээллийн газарт мэдээллэх зэрэг арга хэмжээг авахаар шийдвэрлэлээ.

Хилийн зурваст өвөлжиж буй өрх, малынхаа судалгааг гаргасан байх. Энэ талаар?

-Манай сумын хувьд бусад сумуудаас онцлогтой. Сумын нутаг дэвсгэр дээр ХЦ-ийн анги байрладаг. Нисэг багийн нутаг дэвсгэрийн нилээд хэсэг нь хилийн зурвас бүсэд багтдаг. Хилийн зурвас бүс нутагт өвөлжөө, хаваржаа нь байрладаг 30 гаруй малчин өрх байдаг. Энэ жил хилийн зурвас бүс нутагт 19 өрхийн 17000 толгой мал өвөлжихөөр байна. Хилийн торны хажууд өвөлждөг Нисэг багийн долоон малчин өрх ХЦ-ийн ангитай гэрээ хийж хилийн торны ойр орчим малаа бэлчээрлүүлэхээр болсон байгаа.

Аймаг дундын отрын бүс нутагт танай сумаас мал өвөлжиж байгаа юу?

-Аймаг дундын отрын бүс нутагт манай сумаас одоогоор мал өвөлжөөгүй байна.

Аймгийн нөөцөөс өвс, тэжээлийн хангамж хэр байгаа вэ?

-Аймгийн нөөцөд бэлтгэсэн өвснөөс аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Бат-Ундраа үүрэг өгсөний дагуу манай суманд 1000 орчим боодол өвс хуваарилагдсан байна.

Малчид цаг хүндэрч болзошгүй байгаатай  холбогдуулан малаа их хэмжээгээр нядалгаанд оруулж байгаа гэсэн судалгаа бий. Энэ талаар?

-Малчид цаг агаарын байдал хүндэрч байгаатай холбогдуулан малаа нядалж зарж борлуулах, бэлэн мөнгөтэй болж өвс тэжээл нэмж авах шаардлагатай байна. Сумын хэмжээгээр 10000 гаруй хонь, 20000 орчим ямаа, 400 адуу, 500 үхэр зах зээлд зарж борлуулах хэрэгцээтэй байна. Гол нь одоо малчдад мал махаа зарж борлуулах зах зээл нэн шаардлагатай байна.

Тэгвэл төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл хэр хангагдсан бэ ? Шатахуун,хүн хүч нүүрс гэх мэт зайлшгүй хэрэгцээтэй зүйлсийн нөөц хэр байгаа вэ?

-Төв суурин газрын 2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зарим арга хэмжээний тухай  Монгол улсын ЗГ –ын 2015 оны 07-р сарын 07 өдрийн 293 тогтоол,аймгийн Засаг даргын 03 дугааралбан даалгавар болон сумын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хэсэг сумын Засаг даргын А/61 дугаарзахирамжаар  байгуулагдан баг тус бүрт зургаанхүний бүрэлдэхүүнтэй  төрийн албан хаагчаар ахлуусан  багийн засаг дарга, багийн эмч нарийн бүрэлдэхүүнтэй   ажлын хэсэг ажиллаж эхлээд байна. Сумын төвийн  Зүр багт  371 айл өрх, 38 аж ахуйн нэгж байгууллага   байдгаас  нам даралтын зуухаар халдаг долоонбайгууллагабий.Энэ жилсумын ЗДТГ-аас “Иргэдийн нийгмийн идэвхи оролцоог дээшлүүлж тохижилт бүтээн байгуулалтын жил” болгон зарласнаар олон  айл өрх хашаа хороогоо шинэчлэн засварлаж хувийн сууцнууд баригдаж байгаа нь сумын өнгө үзэмж сайжирч улмаар суманд олон хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлууд хийгдсэн.Тухайлбал: Хүүхдийн цэцэрлэгийних засварыгулсын төсвийн хөрөнгө оруулалтаар 129,2 сая төгрөгөөр,ЕБС-ийн 100 хүүхдийн дотуур байрны их засвар ГТХА, Швейцарийн Хөгжлийн агентлагийн хамтарсан “Эрчим хүчний үр ашиг төсөл, Аймаг сумын ОНХСХ”620 сая төгрөгөөр, Хаан банкны шинэ байр 130 орчим сая төгрөгөөр, Сумын төвийн гэрэлтүүлгийн тоог нэмэх, Гэрэл тогны хүчин чадлыг сайжруулах, Трансформаторыг шинээр суурилуулах 80 сая төгрөг гэх мэт. Сумын төвийн айл өрх, албан байгуулагууд  2350 м3  мод,250  тн нүүрс  бэлдсэн байгаа.

Танай сум төвлөрсөн халаалтанд холбогдоод байгаа. Үүнтэй холбоотой хүндрэл хэр гарч байна.

“Сумдын төвлөрсөн дулаан хангамж төсөл”-ийн хүрээнд Төр хувийн хэвшил  түншлэлийн гэрээгээр сумын нэгдсэн халаалтын төвийг шугам сүлжээний хамт барьж байгуулах ажлыг Я.Дашдорж захиралтай  “ЭЛ СИ БИ” ХХК-ны  хамт олон 2015-06-15 аас 2015-10-01  хооронд барьж байгуулан  ашиглалтанд оруулсан боловч тогны хүчин чадлаас болоод 11-р сарын 03-наас түр зогсолт хийгээд байгаа. Тогны хүчин чадлыг сайжруулах  зорилгоор Увс аймгийн Зүүнхангай суманд байрлах 250кВтдэд станцыг 630 кВтболгон өөрчилж мөн суманд 250 трансформатор шинээр тавих ажил хийгдэж эхлээд байгаа. Энэ ажил дууссаныдараа дулаан халаалт хэвийн горимоор ажиллана.

Цаг зав гарган ярилцсан таньд  баярлалаа.

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Ямар нэгэн санал асуулга алга байна