Энэ зуны топ таван наадмын нэг нь “Нүүдэлчдийн соёлын наадам” байна гэв

2017-06-09 11:42:32 | 1595 | 0


Ирэх сард болох Нүүдэлчдийн соёлын наадмаар сумдын Засаг дарга нар болон агентлагийн дарга нар хариуцлагаа өндөржүүлж бэлэн байдалд ажиллана.

Тухайлбал  “Нүүдэлчдийн соёлын наадам”-д сумууд тодорхой  үүрэг оролцоотой оролцох бөгөөд таван хошуу малын отгуудыг хариуцан ажиллах ажээ. Мөн  энэ жилийн Монгол Улсад болох “ТОП-5” –н аялал жуулчлалын үйл ажиллагааны нэг болсон энэ наадмыг аймагтаа өндөр зохион байгуулалттай зохион байгуулж өнгөрөөхийг хүн бүр үүрэг хариуцлагатайгаар ухамсарлах хэрэгтэйг аймгийн Засаг дарга мэдээллээ.
Нүүдэлчдийн ахуй соёл, зан заншлыг өвөрмөц шийдлээр тодорхой харуулах энэ зуны наадам  дотоодын болон гадаадын жуулчдын хэзээ ч мартахгүй наадам байх болно гэдгийг ч хэллээ.  Нүүдэлчдийн соёлын наадам” 7-р сарын 22-25-ны өдрүүдэд Эрдэнэхайрхан сумын Улаагчны хар нуур дээр болох юм.

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Ямар нэгэн санал асуулга алга байна