“Бид урлагийн тайзнаа 2017” зохион байгуулагдлаа

2017-06-16 10:47:50 | 1327 | 0


Алтан гадас” одонт цагдаагийн газрын Төлөвлөлт, зохион байгуулалтын тасгаас 2017 оны 06 дугаар сард сургалт, соён гэгээрүүлэх ажил, арга хэмжээг хуваарийн дагуу зохион байгуулах ажлын хүрээнд “Бид урлагийн тайзнаа-2017” амжилттай болж өндөрлөлөө.  


Энэхүү арга хэмжээг Цагдаагийн байгууллагын түүхт 96 жилийн ой, “Алтан гадас” одонт цагдаагийн газар үүсэн байгуулагдсны түүхт 93 жилийн ойг угтсан бүтээлч ажлын хүрээнд ахмад ажилтан, алба хаагч, ажилчдыг алдаршуулах, ахмад, дунд, залуу үеийн холбоог бэхжүүлэх, урлагийн үйл ажиллагааг өрнүүлэх, тэдний гэр бүлээс урлагийн авьяастныг тодруулах зорилгоор зохион байгууллаа.

Уг урлагийн наадамд МУ-ын тэргүүний уран сайханч, цагдаагийн хошууч асан Ш.Сүхбаатар, МУ-ын тэргүүний уран сайханч, цагдаагийн бэлтгэл ахлах ахлагч Г.Даграгчаа нарын нэрэмжит болгон зохион байгуулж байгаагаараа онцлогтой  билээ.
Энэхүү арга хэмжээнд тасаг, албад, хэлтсийн алба хаагчид идэвхитэй оролцож, хөгжим, нөхөрсөг хошин шог, 60,70,80-аад оны зохиолын дуу, ардын дуу, бүжиг, язгуур урлаг гэсэн  зургаан төрлөөр авьяас чадвараа дайчлан өрсөлдлөө.

Түүнчлэн аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын төлөөлөл, албаны хүмүүс, цагдаагийн алба хаагчдын гэр бүл үзэж сонирхлоо.
Энэхүү арга хэмжээний хөгжмийн төрөлд тэргүүн байрыг Тосонцэнгэл сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч Ө.Ядамсүрэн, дэд байрыг Нийтийн хэв журам хамгаалах тасгийн багийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.Батзаяа, гутгаар байрыг Нийтийн хэв журам хамгаалах тасгийн багийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Ж.Оюунтунгалаг эзэллээ.

Нэгдсэн дүн гарахад язгуур урлагийн төрөлд тэргүүн байрыг Нийтийн хэв журам хамгаалах тасгийн саатуулах байрны цагдаа, цагдаагийн ахлах дэслэгч Д. Молор-Эрдэнэ, дэд байрыг Төлөвлөлт, зохион байгуулалтын тасгийн сэтгэл зүйч, цагдаагийн ахлах дэслэгч П. Даваахүү нар тус тус эзэллээ.
Нөхөрсөг хошин шогийн төрөлд тэргүүн байрыг Замын цагдаагийн тасаг, дэд байрыг Төлөвлөлт, зохион байгуулалтын тасаг, гутгаар байрыг Нийтийн хэв журам хамгаалах тасаг тус тус эзэллээ.
60,70,80-аад оны зохиолын дууны төрөлд тэргүүн байрыг Нийтийн хэв журам хамгаалах тасгийн багийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.Батзаяа, дэд байрыг Төлөвлөлт, зохион байгуулалтын тасгийн цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч Б.Батсайхан, гутгаар байрыг Тосонцэнгэл сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх байцаагч, цагдаагийн дэслэгч Г.Нямсүрэн нар тус тус эзэллээ.

Ардын дууны төрөлд тэргүүн байрыг Нийтийн хэв журам хамгаалах тасгийн багийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.Батзаяа, дэд байрыг Нийтийн хэв журам хамгаалах тасгийн саатуулах байрны эмч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Молор-Эрдэнэ, гутгаар байрыг Нийтийн хэв журам хамгаалах тасгийн мэдээлэл хүлээн авагч, цагдаагийн ахлагч С.Бямбадорж нар тус тус эзэллээ.
Харин бүжгийн төрөлд тэргүүн байрыг Нийтийн хэв журам хамгаалах тасгийн багийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Ганчимэг, дэд байрыг Тосонцэнгэл сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Ц.Пүрэвдагва, гутгаар байрыг Нийтийн хэв журам хамгаалах бүжгийн хамтлаг тус тус эзэлжээ.

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Ямар нэгэн санал асуулга алга байна