Аймгийн Цагдаагийн газраас алба хаагчдынхаа ээжүүдэд хүндэтгэл үзүүлэх, тэдний цагдаагийн алба, үр хүүхдүүдээрээ бахархах үзлийг дэмжих, байгууллага, алба хаагчийн үйл ажиллагааг сурталчлах зорилгоор “Ижий тандаа мөргөмүү” хүндэтгэлийн арга хэмжээг өнгөрсөн даваа гарагт зохион байгууллаа.
Уг арга хэмжээний хүрээнд Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа С.Цэрэнсамбуугийн мэндчилгээг алба хаагчдын ээждээ бичсэн сэтгэлийн үгтэй захидлын хамт хүргүүллээ.
Цагдаагийн газарт зохион байгуулагдсан “Ижий тандаа мөргөмүү” хүндэтгэлийн арга хэмжээнд 58 алба хаагчийн ээж оролцож, цагдаагийн газрын үйл ажиллагаатай биечлэн танилцаж, жанжин туганд хүндэтгэл үзүүлж, байгууллага, хамт олон үр хүүхдүүдийнхээ сайн сайхны төлөө сүүн цацал өргөж, дурсгалын зураг татуулжээ.
Түүнчлэн хүндэтгэлийн зоог барьж, “Энхийн харуул хамтлаг”-ийн болон Соёл урлагийн их сургуулийн харъяа Хөгжим бүжгийн коллеж дээр зохион байгуулагдсан “Бид урлагийн тайзнаа” тоглолтыг үзэж сонирхсон байна.
Цагдаагийн нийт ээжүүддээ эрүүл энх урт удаан наслахыг хүсч, энэ хорвоогийн
хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Ижий тандаа мөргөмүү.
Сэтгэгдэл үлдээх